2024 оны 11-р сарын үйл ажиллагааны тайлан
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 11 САРЫН МЭДЭЭ
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭС
Хэлтсийн үйл ажиллагааны хүрээнд:
- Дархан хотод зохион байгуулагдсан Барилгын хөгжил-Төвийн бүсийн нэгдсэн форум уулзалтад оролцов.
Хот байгуулалтын чиглэлээр:
- Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах баталгаажуулах ажлын хүрээнд нийт 2024 онд 59 архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулан баталсан ба энэ сард 3 архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон.
- Зураг төсөл зөвшилцөх баталгаажуулах шатанд байршилыг ерөнхий төлөвлөгөөний хүрээнд батлах, орон нутгийн саналыг зурагт тусгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. 2024 онд 182 зураг зөвшилцсөнөөс энэ сард 4 зураг төсөл зөвшөөрөлцсөн.
Барилга байгууламжийн эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл ашиглалтад оруулах үйл ажиллагааны чиглэлээр:
- Барилга эхлүүлэх зөвшөөрөл олгох ажлын хүрээнд нийт 2024 онд 102 зөвшөөрөл олгосноос энэ сард 14 зөвшөөрөл олгоод байна.
- Барилга ашиглалтад оруулах үйл ажиллагааны хүрээнд нийт 2024 онд 102 барилга байгууламжийг ашиглалтад оруулсанаас энэ сард 24 барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна.
Барилга захиалагч, хяналтын чиглэлээр:
2024 оныг түүхт ой хариуцлагатай төрийн алба гэсэн уриалга дэвшүүлэн улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 64,106.6 сая төгрөгийн 43 төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.
Үүнд :
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа 16 төсөл арга хэмжээ 3.29 тэр бум төгрөг хөрөнгө оруулалтын ажилд захиалагчаар ажиллаж байгаа ба 1 ажил он дамжин 15 ажил шинээр хийгдсэн. Хүлээлгэн өгсөн-14 , гүйцэтгэх шатандаа-1, царцаагдсан зогссон-1 ажил байна.
Ашиглалтад оруулсан:
- Унагалдайн андууд цэцэрлэгийн гадна фасад засвар
- Зуунмод сумын Зүүндэлгэр багийн Ирээдүй цэцэрлэгийн засвар
- 1000 айл чиглэлд холбооны худагт сувагчлал хийх
- Зуунмод сумын Унагалдайн андууд цэцэрлэгийн дулаалга, гадна тохижилтын ажил
- Баян-Өнжүүл сумын дотуур байрны засвар (аймаг-180.0 сая, сум-263.0 сая хамтарсан санхүүжилттэй) нийт 416.0 сая, төгрөг
- Өндөрширээт сумын соёлын төвийн барилгын их засварын оролцоо
- Зуунмод сумын Хүнсний захын орчмын дулааны шугам сүлжээний засвар шинэчлэл (2023 оны санхүүжилт 57.7 сая төгрөг+2024 оны 20.0 сая=77.7 сая төгрөг)
- Угтаалцайдам сумын Соёлын төвийн засвар
- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн их завсар
- Нийтийн орон сууцны гэрэлтүүлэг төсөл 5 байр (200, 1000 айлын 5 байр)
- Сүмбэр сумын сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийн засвар
- Зуунмод сумын 5-р багийн төвийн барилгыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан тохижуулах
- Өндөрширээт сумын сургуулийн барилгын их засвар
- Баянцагаан сумын сургуулийн барилгын дээвэр засвар
Орон нутгийн төсвийн тодотгол, аймгийн Засаг даргын захирамжаар хийгдсэн 11 төсөл арга хэмжээ 1,0 тэр бум төгрөгийн ажлууд байна. Үүнд дуусч хүлээлгэн өгсөн-4, гүйцэтгэх шатандаа-2, тендер зарлах шатандаа-1, Царцаагдсан буюу ажил эхлэх шатандаа -4 ажил байна.
Улсын хөрөнгө оруулалтаар 27 төсөл арга хэмжээ 60.82 тэр бум төгрөг ажил хяналт тавьж ажиллаж байна. Он дамжин хэрэгжиж байгаа -15, 2024 онд шинээр эхлэх 11 ажил үүнд: Ашиглалтад орсон 10, энэ онд хийгдэх ажил бүрэн хийгдсэн -9, гүйцэтгэлийн шатанд байгаа -7 ажил байна.
Хяналт шалгалтын чиглэлээр:
- 111 барилга байгууламжийн эрсдлийн үнэлгээ, 2025 онд хийх хяналт шалгалтын объектын эрсдэлийг үнэлэж хийж, Салбарын хяналтын газарт хүргүүлсэн.
- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсанаар аймгийн Эрүүл мэндийн газар, Хүмүүн цогцолбор цэцэрлэгийн барилгуудад төлөвлгөөт бус хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн барилгын ашиглалтын төлөв байдлын тухай дүгнэлт-2, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай хугацаатай 3 заалттай албан шаардлага-2 тус тус боловсруулж аүргүүлж ажилласан.
- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсанаар Монгол улсын Засгийн газрын 212 дугаар тогтоолын дагуу Борнуур сумын дулаан хангамж, Шинэ зуунмод үерийн далан, цэвэр усны хангамж, “Таван толгой түлш” Зүүн бүсийн үйлдвэрийн зуухны барилга, түүнний тоног төрщхөөрөмжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд тус тус ажилласан.
ГАЗРЫН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
“Түүхт ой-хариуцлагатай төрийн байгууллага” урианы жилийн хүрээнд салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах зорилгоор ГХБХБГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Хүмүүн ахлах сургуулийн 12-р ангийн 200 гаруй сурагчидад газрын харилцааны хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжил сурталчилах сургалт зохион байгуулан ажиллалаа.
2003-2023 онуудад газар өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулсан шийдвэрийн судалгааг 25 сумын хэмжээнд гарган, хянаж, тайланг нэгтгэж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Нийслэлийн шүүх зэрэг төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 45 лавлагаа, албан бичгийн дагуу нотлох баримт, зураглалыг гаргаж хүргүүүлсэн байна.
Газар зохион байгуулалтын чиглэлээр:
Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 136, 137 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2024 онд сэлгэж ашиглах бэлчээр 1 нэгж талбарын 45 га, өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх 71 нэгж талбарын 4,96 га, Хагас суурин бэлчээрийн мал аж ахуйн бүс дэх барилга байгууламжийн дэвсгэр газар 1 нэгж талбарын 1 га, мал аж ахуйн үйлдвэрлэл /Малчдын хоршоо/ 8 нэгж талбарын 33,7 га, давуу эрхээр эзэмшүүлэх 98 нэгж талбарын 961,08 га, үр тариа тариалах газрын төлөвлөлт 2 нэгж талбарын 110,90 га, тэжээлийн ургамал тариалах газрын төлөвлөлт 3 нэгж талбарын 15,012 га, төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар шинээр эзэмшүүлэх 2 нэгж талбарын 10 га, жимс, жимсгэнэ тариалах газрын төлөвлөлт 1 нэгж талбарын 1,06 га, МАА үйлдвэрлэл, тэжээлийн ургамал тариалах 13 нэгж талбарын 58,30 га, Үтрэм 1 нэгж талбарын 1 га, ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах газрын төлөвлөлт 5 нэгж талбарын 9,70 га, шинээр аялал жуулчлал хөгжүүлэх бүс газрын төлөвлөлт дэх АЖ-н зориулалтаар ашиглах газар 2 нэгж талбарын 4,11 га, олон нийтийн бүс дэх барилга байгууламж 4 нэгж талбарын 9,93 га, худалдаа, үйлчилгээний зориулалтаар олгох газар 3 нэгж талбарын 0,17 га, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх 164 иргэнд 25,34 га, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлөх газар 24 иргэнд 10,01 га, гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлэх 24 нэгж талбарын 1,33 га, газрын зориулалт өөрчлөх 2 нэгж талбарын 9,77 га, газрын байршил өөрчлөх 9 нэгж талбарын 11,48 га, нөхөх олговортойгоор солих 408 нэгж талбарын 312,57 га, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 13 нэгж талбарын 508,53 га, хүнд үйлдвэр байгуулах газрын төлөвлөлт 3 нэгж талбарын 300,20 га, технологийн үйлдвэр 1 нэгж талбарын 1 га, хөнгөн үйлдвэрийн бүс 3 нэгж талбарын 10,07 га, цахилгааны дэд станц 1 нэгж талбар, соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах газрын төлөвлөлт 1 нэгж талбарын 100,56 га, эзэмшүүлэх зуслангийн газар 156 нэгж талбарын 10,89 га, стратегийн ач холбогдол бүхий уурхайн газрын төлөвлөлт 2 нэгж талбарын 4437,51 га, ИААНБ дуудлага худалдаагаар эзэмшүүлэх 10 нэгж талбарын 17,57 га, уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж 2 нэгж талбарын 12,45 га, шинээр тавих холбоо, мэдээллийн шугамын төлөвлөлт 2 нэгж талбарын 1,30 га, эрчим хүчний барилга байгууламжийн зориулалтаар ашиглах газар 1 нэгж талбарын 0,04 га, нарны цахилгаан станц 1 нэгж талбарын 5 га, мод үржүүлгийн газар байгуулах газар 2 нэгж талбарын 12 га, амралт аялал жуулчлалын газар 3 нэгж талбарын 6 га, нийт 1050 нэгж талбарын 3055,61 га газрыг олгосон байна.
Аймгийн хэмжээнд 2024 онд өссөн дүнгээр 78511 иргэнд 14566.728 га газар өмчлүүлж газар өмчлөлийн явц 83 хувьтай байна.
Энэ онд Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 137 дугаар тогтоолын хэрэгжилтээр 576 иргэнд 220.76 га газрыг өмчлүүлсэн байна.
- Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлөх 46 иргэний 11,27 га
- Шинээр өмчлүүлэхээр 157 иргэний 24.6 га
- Нөхөн олговортойгоор эргүүлэн авах 373 иргэний 184.89 га
Аймгийн хэмжээнд малчдын 144 хоршооноос газар хүссэн хүсэлтийн дагуу Баянжаргалан, Борнуур, Өндөрширээт, Сүмбэр, Мөнгөнморьт, Цээл, Эрдэнэ, сумдууд 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотголоор 79 нэгж талбарын 377,19 га газрыг тусгасан байна. Борнуур сум малчдын хоршоонд 10 нэгж талбарын 47,5 га газрыг төсөл сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Эрдэнэ сумын 6 малчидын хоршоонд 30 га, Цээл сумын 1 малчдын 3,4 га, Баянжаргалан сум 3 малчдын хоршоонд 15 га, Мөнгөнморьт сум 2 малчдын хоршоонд 10 га, Сүмбэр сум 10 малчдын хоршоонд 38,65 га нийт 22 малчдын хоршоонд 97,05 га газрыг эзэмшүүлсэн байна. Баян сум 4 малчдын хоршоонд сумын ЗДТГазрын эзэмшилтэй газраас гэрээгээр эзэмшүүлсэн байна.
Газрын төлбөр, үнэлгээ, татварын ажлын хүрээнд:
2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг Жаргалант сум 16 нэгж талбар, Баянцогт сум 4 нэгж талбар, Сэргэлэн сум 6 нэгж талбар, Баянчандмань сум 2 нэгж талбар, Дэлгэрхаан сум 1 нэгж талбар, Батсүмбэр сум 2 нэгж талбарын дуудлага худалдаа, Борнуур сум 10 нэгж талбар, Аргалант сум 1 нэгж талбар, Эрдэнэ сум 5 нэгж талбарын төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж газрын биржийн www.mle.mn сайтад баталгаажуулж зарласан.
2024 оны 10-р сарын 25-ны байдлаар -ны газрын төлбөрийн орлогоос 2,1 тэрбум төгрөг аймаг, сумдын төсөвт төвлөрүүлээд байна.
Газрын дутуу төлөлтөөс 471,2 сая төгрөг, Газрын дуудлага худалдааны орлого өссөн дүнгээр 3,4 тэрбум төгрөгийг сумын төсөвт төвлөрүүлээд байна.
Газрын кадастрын чиглэлээр:
Төрийн Аудитын газраас нөхөн бүрдүүлэх шаардлагатай нэгж талбарын судалгааг авах хүсэлт ирүүлсний дагуу сумдын газрын даамлаас нөхөн бүрдүүлэлтийн судалгааг нэгтгэн авч хүргэсэн.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/10 дугаар “Газрын кадастрын мэдээллийн системд нөхөн бүрдүүлэлт хийх тухай” тушаалын дагуу 27 сумын хэмжээнд 2024 онд нийт 2822 нэгж талбарыг нөхөн бүрдүүлээд байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Нийслэлийн шүүх гэх мэт лавлагаа хүссэн 35 албан бичгийн дагуу нотлох баримт, лавлагаа, зураглалыг гаргаж хүргүүүлсэн.
Газрын кадастрын зурган мэдээлэл болон кадастрын мэдээллийн сангийн чиглэлээр 80 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 1/2375 дугаар албан бичгийн дагуу “Газрын кадастрын мэдээллийн ситемд орон нутгийн тусгай хэрэгцээний газрын давхаргад хяналт шалгалт хийж, буруу, зөрүүтэй бүртгэгдсэн мэдээллийг засварлаж, шинээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрыг бүртгэх” ажлын хүрээнд Алтанбулаг, Баянцогт, Батсүмбэр сумдын ИТХ-ын 23-н тогтоолоор 51-н орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрыг мэдээллийн санд бүртгэсэн.
Геодези, зураг зүйн ажлын хүрээнд :
Төв аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн 4-н албан бичгийн дагуу лавлагааг гарган хүргүүлсэн.
Зуунмод суманд байрлах GNSS-ийн байнгын ажиллагаатай станцаас Trimble R4 багажаар Станцын бодит агшны хэмжилтийг GPS-34, GPS-10, GPS-22, ГЦТ-507, цэгүүд дээр 5 минутын зайтай 3 цэг авч хэмжилт хийж хэмжилтийн үр дүнг боловсруулан тайланг ГЗБГЗЗГазарт хүргүүлсэн.
Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсийн албан бичгээр ирсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар өргөдөл өгсөн 7 талбайд шүүлт хийж хариуг хүргүүлсэн.
Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт орж батлагдсан удирдамжын дагуу стандарт дагуу нөхөн сэргээлт хийсэн Алтанбулаг, Баянцагаан, Заамар, Сэргэлэн, Эрдэнэ сумдын аж ахуй нэгжүүдийн 132.77 га биологи, 329.43 га техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайг хэмжиж зураглан байгаль орчны газарт хүргүүлсэн.
Хот байгуулалтын мэдээллийн сан Urban.gov.mn улсын комисс ажилласан 15 ажлын гүйцэтгэлийн зургийг мэдээллийн санд бүртгэсэн.
Суурь судалгаа мониторингийн ажлын хүрээнд:
2024 оны 11 сарын байдлаар өссөн дүнгээр 1670 мэдэгдэх хуудас хэвлэж өгснөөс 1334 захиалгат хянан баталгааны тайланг баталгаажуулсан байна. Газрын төлөв байдал чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлтийг Газрын мониторингийн цахим системээр хүлээн авч хянаж баталгаажуулан шаардлагатай тохиолдолд буцаан засварлуулан ажиллаж байна.
Захиалгат хянан баталгааны тайланг ангиллаар нь авч үзвэл:
1. хөдөө аж ахуйн газарт-978, 2. хот тосгон бусад суурины газарт -356 тайлан хийгдсэн байна.
Захиалгат хянан баталгааны үр дүнгээр илэрсэн хөрсний бохирдол, доройтолд өртсөн газруудад мэрэгжил арга зүйн зөвлөгөө агч ажиллаж байна.
Сумдын Засаг дарга газрын даамал нарт Газрын төлөв байдлын төлөвлөгөөнт хянан баталгаа хийх чиглэл албан бичиг, төлөвлөгөөт хянан баталгааны ажил хийхэд шаардлагатай ажлын төсөвийг гарган хавсралтаар хүргүүлсэн.