2024 оны 5-р сарын үйл ажиллагааны тайлан
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭС
Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд:
- “ Төвийн бүсийн аймгуудын ГХБХБГ-ын нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2024” арга хэмжээнд байгууллагын ажилчид хамрагдсан.
Хэлтсийн үйл ажиллагааны хүрээнд:
- Зуунмод сумын 1-р багт худалдааны болон зохиолчдын гудамжинд байрлах худалдаа үйлчилгээний 2 барилгыг дахин төлөвлөлтөд хамруулах болон Заамар сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн зөвлөлийн хурлаар танилцуулсан .
Хот байгуулалтын чиглэлээр:
- Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах баталгаажуулах ажлын хүрээнд нийт 2024 онд 26 архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулан баталсан ба энэ сард 3 архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон.
- Зураг төсөл зөвшилцөх баталгаажуулах шатанд байршилыг ерөнхий төлөвлөгөөний хүрээнд батлах, орон нутгийн саналыг зурагт тусгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. 2024 онд 25 зураг зөвшилцсөнөөс энэ сард 3 зураг төсөл зөвшөөрөлцсөн.
Барилга байгууламжийн эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл ашиглалтад оруулах үйл ажиллагааны чиглэлээр:
- Барилга эхлүүлэх зөвшөөрөл олгох ажлын хүрээнд нийт 2024 онд 24 зөвшөөрөл олгосноос энэ сард 12 зөвшөөрөл олгоод байна.
- Барилга ашиглалтад оруулах үйл ажиллагааны хүрээнд нийт 2024 онд 21 барилга байгууламжийг ашиглалтад оруулсанаас энэ сард 6 барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна.
Барилга захиалагч, хяналтын чиглэлээр:
- 2024 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 43 төсөл арга хэмжээ 64,1 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил захиалагчийн чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын дагуу байнгын ашиглалтад оруулахаар улсын комисс ажилласан Үүнд:.
- Зуунмод сумын нийтийн орон сууцны гэрэлтүүлэг төсөл 5 байр ( 200, 1000 айлын 5 байр, )-ны ажилд Алтай байгууламж ХХК
- Зуунмод сумын 1000 айл чиглэлд холбооны худагт сувагчлал хийх ажилд “Өгөөмөр уул ” ХХК
- Зуунмод сумын Унагалдайн андууд цэцэрлэгийн дулаалга, гадна тохижилтын ажилд “ Мөнх Чандмань Илч ” ХХК
Гэрээ байгуулсан ажлууд:
- Угтаалцайдам сумын Соёлын төвийн засварын ажилд “ Цахир толгойн орд ” ХХК шалгарч 2024 оны 04 дүгээр сарын 17-нд гэрээ байгуулсан.
- Өндөрширээт сумын соёлын төвийн барилгын их засварын ажилд “Асхан ” ХХК шалгарч 2024 оны 04 дүгээр сарын 17-нд гэрээ байгуулсан.
- Өндөрширээт сумын дунд сургуулийн засварын ажлын гүйцэтгэгч компани “ Мотоблок ” ХХК, Баянцагаан сумын дунд сургуулийн барилгын дээврийн засварын ажилд “ Өнө гэрэгэ ” констракшн тус тус шалгарч гэрээ байгуулсан.
Улсын хөрөнгө оруулалтаар:
- Дулааны станцын 2-р хэлхээний шугам сүлжээний ажлын зураг төсөв шинэчлэгдэж магадлалын шатандаа байна.
- Метаменежмент ХХК-ийн 2-р дах ээлжийн 1000 айлын орон сууцны шугам сүлжээний ажлын зураг төсөв шинэчлэгдэж магадлалын шатандаа байна.
- Сумын хөгжил төслийн хүрээнд хэрэгжиж буй Сэргэлэн сумын гүйцэтгэл 90% тай, ажил эхлэсэн одоогийн байдлаар усан сангийн дулаалга, шугам сүлжээний газар шорооны тэгшилгээний ажлууд хийгдэж байна. Гүйцэтгэгч Баткомплект ХХК.
- Дэлгэрхаан суманд гадна ариутгах татуургын шугам угсралт, дулаан цэвэр ус хангамжийн шугам угсралтын ажил эхлэсэн. Гүйцэтгэгч Төв төгөл ХХК.
- Баянчандмань суманд гадна цэвэр усны шугам угсралтын ажил эхлэсэн. Өндрийн усан сангийн дулаалга, газар шорооны ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч Эл Си Би ХХК.
- Борнуур суманд гадна ариутгах татуургын үлдэгдэл шугам сүлжээ, гадна дулаан хангамжийн шугам угсралтын ажил эхлэсэн. Гүйцэтгэгч Сайн констракшн ХХК
- Эрдэнэ суманд гадна ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийн угсралтын ажил, өндрийн усан сангийн дулаалга, газар шорооны тэгшилгээний ажлууд эхлэсэн. Гүйцэтгэгч Билгүүн од ХХК.
- Төвийн болон гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээний ажлын хүрээнд Эрдэнэсант суманд дулаан хангамжийн өргөтгөлийн ажил хийгдэхээр гүйцэтгэгч компани шалгаран гэрээ байгуулах шатандаа явж байна.
- Төвийн болон гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээний ажлын хүрээнд Зуунмод сумын 6-р багт дэд бүтцийн ажил хийгдэхээр Баткомлект ХХК шалгаран цэвэр усны төв шугам угсралтын ажил эхлэсэн.
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар:
- Зүүндэлгэр багийн Ирээдүй цэцэрлэгийн дотор халаалтын шинэчлэлийн ажил эхлэн 60%-ийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байна.
- Хүнсний захын орчмын гадна дулаан хангамжийн шугам угсралтын ажлын гүйцэтгэгч шалгаран гэрээ байгуулах шатандаа явж байна.
- Нэгдсэн эмнэлгийн амбулатори тасгийн дотор халаалтын шинэчлэлийн ажлын гүйцэтгэгч шалгаран гэрээ байгуулах шатандаа явж байна.
- Баянцогт сумын 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын зураг төсвийг магадлалаар оруулан худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн.
Хяналтын чиглэлээр:
- Барилга, хот байгуулалтын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02-00/12 дугаартай Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэрэгцээ, шаардлагыг хангуулах зорилгоор барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалтын чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн тухай” удирдамжаар Зуунмод сумын төвд ашиглагдаж буй орон сууцны 6 барилга, “Тэргүүн чансаа” ХХК-ийн гүйцэтгэж буй Монголын Үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лабораторийн барилга, “Бодьцогтгрупп” ХХК-ийн гүйцэтгэж буй 96 айлын орон сууцны барилга, “Ньюпрожектконстракшн” ХХК-ийн гүйцэтгэж буй 25 айлын орон сууцны барилгуудын зураг төсөл, гүйцэтгэлд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай улсын байцаагчийн хугацаатай 6 албан шаардлага, 1 зөвлөмжийг хүргүүлж ажилласан. Албан шаардлагын хугацаа болоогүй.
- Аймгийн Прокурорын газраас зохион байгуулсан “Захиргааны хэргигйн шүүх”-ийн сургалтад хамрагдсан.
- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баян сумын “Дэлбээ” цэцэрлэгийн хуучин сүрлэн барилга, Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт байрлах 17 дугаар буюу ЦУОШГ-ын хойно байрлах усан сангийн барилга, Зуунмод сумын 2 дугаар багийн нутагт байрлах 8 дугаар буюу хуучин уурын зуухны барилга байгууламжийн ашиглалтын байдалд тухайн байгууллагаас ирүүлсэн албан бичгийн хүрээнд шалгалт хийж, улсын байцаагчийн барилгын ашиглалтын төлөв байдлын тухай 3 дүгнэлт, ашиглалтыг зогсоох тухай 3 акт болосвруулж хүргүүлж ажилласан.
ГАЗРЫН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
Хариуцлагатай газрын харилцаа аяны хүрээнд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/11 дүгээр ажлын хэсэг байгуулж, Хариуцлагатай газрын харилцаа аяныг зохион байгуулах ажлын удирдамж гарган ажилласан.
1. Хариуцлагатай газрын харилцаа аяныг сурталчилсан постер, шторк хийлээ.
Хариуцлагатай газрын харилцаа аяныг сурталчилсан постер албаны пэйж болон 27 сумын газрын харицааны пэйж дээр байршуулан сурталчилсан.
Газрын кадастрын мэдээллийн цахим системд хандан гэр бүлийн хэрэгцээнд үнэ төлбөргүй газар эзэмших чиглэлээр зөвлөмж, постер бэлтгэн байгууллагын сайт дээрээ тавин иргэдэд сурталчилан ажиллаж байна.
2. Нээлттэй хаалганы өдөрлөгийг Борнуур, Эрдэнэ сумдад зохион байгууллаа.
Аяны хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 08-10-ны өдөр "Нээлттэй хаалганы өдөр"-ийг Борнуур суманд зохион байгуулсан.
Өдөрлөгөөр Газрын кадастрын мэдээллийн сангаар үйлчлэх, газрын мэдээллийн сангийн нөхөн бүрдүүлэлтийн ажил, газар дээрээ эргэлтийн цэг тэмдэгтийг бэхжүүлэх, газар эзэмшигч, ашиглагчийн гэрээ дүгнэх, газрын төлөв байдлын хянан баталгаа хийх, геодезийн цэг тэмдэгтийн тооллого хийх, газрын даамлын ёс зүй, харилцаа хандлага, ур чадварыг нэмэгдүүлэх судалгаа хийх, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хянах зэрэг үйлчилгээг үзүүлэн энэхүү ажлыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтийн газрын мэргэжилтэн, Аргалант, Баянцогт, Борнуур, Жаргалант, Заамар, Сүмбэр сумдын газрын даамал, "Төвт үнэлгээ" кадастрын компани ажиллаж 140 нэгж талбарыг кадастрын мэдээллийн системд нөхөн бүртгэн 189 иргэнд газрын харилцааны зөвлөгөө, мэдээлэл өгсөн.
2024 оны 05 дугаар сарын 16-17-ны өдөр "Нээлттэй хаалганы өдөр"-ийг Эрдэнэ суманд зохион байгуулсан.
Өдөрлөгөөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтийн газраас 2 мэргэжилтэн, Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумын газрын даамлууд, "Төв тэгш хэм ХХК" кадастрын компани гэсэн бүрэлдэхүүнтэй газрын кадастрын мэдээллийн сангаар үйлчлэх, газрын мэдээллийн сангийн нөхөн бүрдүүлэлтийн ажил, газар дээрээ эргэлтийн цэг тэмдэгтийг тогтоолгох зэрэг үйлчилгээг үзүүллээ.
74 нэгж талбарыг кадастрын мэдээллийн системд нөхөн бүртгэн 213 иргэнд газрын харилцааны зөвлөгөө, мэдээлэл өгсөн.
3. Газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэх ажлыг зохион байгууллаа.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/10 дугаар “Газрын кадастрын мэдээллийн системд нөхөн бүрдүүлэлт хийх тухай” тушаалын дагуу 27 сумын хэмжээнд 2024 онд нийт 1615 нэгж талбарыг нөхөн бүрдүүлээд байна.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/88 дугаар тушаалаар батлагдсан “Хариуцлагатай газрын харилцаа ” аяны хүрээнд байгууллагын даргын 2024.04.03-ний өдрийн а/11 тушаалаар батлагдсан “Хариуцлагатай газрын харилцаа аяныг зохион байгуулах ажлын удирдамж”-ийн 3,2,4 дэх заалт /Газар эзэмшигч, ашиглагчийн гэрээг дүгнэх, гэрээг шинэчлэх ажлыг зохион байгуулах /, аймгийн Засаг даргын 2024.04.05-ны өдрийн 01/559 дугаартай захирамжийн дагуу 2024.04.09-11-ний өдрүүдэд Зуунмод суманд зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд Баян, Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Сэргэлэн гэсэн 7 сумын газрын даамал, татварын байцаагч, байгаль орчны улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй 262 нэгж талбарын газар эзэмшүүлэх гэрээг дүгнэж, 106 иргэн, аж ахуйн нэгжид хянан баталгаа хийлгэх мэдэгдэл өгсөн.Газрын төлбөрийн орлогоос 285 сая төгрөгийг сумдын төсөвт төвлөрүүлсэн.
- Газрын харилцааны мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.
Газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойн
хүрээнд Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад Мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа. Газрын харилцааны салбарт ямар мэргэжил ордог, мэргэжлийн онцлог давуу талууд, ажлын байран дээр хийгддэг ажлуудын талаар танилцууллаа
Газар зохион байгуулалтын чиглэлээр:
Улсын хэмжээнд өмчлүүлэх боломжтой газрын байршил, хэмжээ, зориулалтыг жагсаалтаар гаргасаныг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 137 дугаар “Монгол Улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” тогтоолоор баталсан бөгөөд манай аймгийн хэмжээнд нийт 2073 нэгж талбарын 626,40 га газрыг өмчлүүлэхээр тусгагдсан байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Хот байгуулалтын тухай хуулийн 24.2, Авто замын тухай хуулийн 16.2 дахь заалтыг тус тус зөрчсөн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулан зэрэг үндэслэлээр тогтоолд тусгагдаагүй 4701 нэгж талбарын 826,15 га газрыг өмчлүүлэх боломжгүй гэж хассан байна.
Улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах боломжтой газрын байршил, хэмжээ, зориулалтыг жагсаалтаар гаргасаныг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 136 дугаар “Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаал батлах тухай” тогтоолоор баталсан бөгөөд манай аймгийн хэмжээнд нийт 2517 нэгж талбарын 38383,78 га газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан байна. Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3, 54.1, 56.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24.2, Авто замын тухай хуулийн 16.2, Кадастрын зураглалын ажил (БНбД11-11-16) норм ба дүрмийн 11.39 дүгээр заалтыг зөрчсөн, ашигт малтмалын лицензийн талбай, улсын тусгай хэрэгцээний газартай давхцуулан зэрэг үндэслэлээр тогтоолд тусгагдаагүй 3344 нэгж талбар буюу 807,01 га газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах боломжгүй байна.
“Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсанаар Газрын тухай хуулийн 33 дугаар хуулийн 33.1.2, 33.5 дахь заалтуудад өөрчлөлт орж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газрыг төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 187 дугаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоол гарч, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-д нэмэлт өөрчлөлт орсны дагуу Өндөрширээт, Эрдэнэ сумд 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийж 50 нэгж талбарын 244 га газрыг тусгасан байна. Малчдын 89 хоршооноос газар хүссэн хүсэлт 13 сумд ирсэн байна.
Геодези, зураг зүйн ажлын хүрээнд :
Төв аймаг цагдаагийн газраас ирүүлсэн 4-н албан бичгийн дагуу лавлагааг гарган хүргүүлсэн.
Зуунмод суманд байрлах GNSS-ийн байнгын ажиллагаатай станцаас Trimble R4 багажаар Станцын бодит агшны хэмжилтийг GPS-34, GPS-10, GPS-22, ГЦТ-507, Батсүмбэр суманд байрлах GNSS-ийн байнгын ажиллагаатай станцаас GPS-5089, GPS-5090, цэгүүд дээр 5 минутын зайтай 3 цэг авч хэмжилт хийж хэмжилтийн үр дүнг боловсруулан тайланг ГЗБГЗЗГазарт хүргүүлсэн.
Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсийн албан бичгээр ирсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар өргөдөл өгсөн 10 талбайд шүүлт хийж хариуг хүргүүлсэн.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирсэн 1 албан тоотын дагуу лавлагаа зураглалыг гаргаж хүргүүүлсэн.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирсэн захирамжын дагуу “Энхжаргал”-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шинжээчээр ажиллаж дүгнэлтийг хүргүүлсэн.
4 иргэний өргөдөлийг судлаж хяналтын хэмжилт хийж хариуг хүргүүлсэн.
Суурь судалгаа мониторингийн ажлын хүрээнд:
Газрын төлөв байдал чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлтийг Газрын мониторингийн цахим системээр хүлээн авч баталгаажуулан ажиллаж байна. 2024.05.30-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр аймгийн хэмжээнд 145 мэдэгдэх хуудас хэвлэж өгснөөс 75 захиалгат хянан баталгааны тайланг цахимаар ирүүлээд байна.
Захиалгат хянан баталгааны тайланг ангиллаар нь авч үзвэл 1. хөдөө аж ахуйн газарт-51, 2. хот тосгон бусад суурины газарт -24 тайлан хийгдсэн байна.
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх ажлын хүрээнд шаардлагатай багаж хэрэгслийн судалгааг гарган ГЗБГЗЗЕГазарт хүргүүлсэн.
Газрын кадастрын чиглэлээр:
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар “Хариуцлагатай газрын харилцаа” аяныг зохион байгуулах ажлын хэсэг, удирдамжийн дагуу Газрын нэгдмэл сан, газар өмчлөл, эзэмшил, ашиглалт бүртгэл, түүний хяналтын үйл ажиллагааг шалгаж, холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд 27 сумын хэмжээнд 2003-2023 оны хооронд олгогдсон газрын судалгааг гарган, газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэл, газар ашиглалтын байдалтай харьцуулан хяналт шалгалт хийж, нөхөн бүрдүүлэлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/10 дугаар “Газрын кадастрын мэдээллийн системд нөхөн бүрдүүлэлт хийх тухай” тушаалын дагуу 27 сумын хэмжээнд 2024 онд нийт 1156 нэгж талбарыг нөхөн бүрдүүлээд байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/15 дугаар тушаалын дагуу Жаргалант, Борнуур, Эрдэнэ сумдад “Хариуцлагатай газрын харилцаа” аяны хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, “Газрын кадастрын мэдээллийн системд нөхөн бүрдүүлэлт хийх”удирдамжийн дагуу нийт 170 гаруй нэгж талбар нөхөн бүрдүүлсэн.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн 8 албан бичгийн дагуу нотлох баримт, лавлагаа, зураглалыг гаргаж хүргүүүлсэн.
Газрын кадастрын зурган мэдээлэл болон кадастрын мэдээллийн сангийн чиглэлээр 400 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.
Газрын төлбөр, үнэлгээний чиглэлээр
2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг Алтанбулаг сум 6 нэгж талбар, Баян 4 нэгж талбар, Баянжаргалан 10 нэгж талбар, Баянцогт 4 нэгж талбар, Баянчандмань 4 нэгж талбар, Өндөрширээт сум 4 нэгж талбар, Мөнгөнморьт 2 нэгж талбар, Эрдэнэ 19 нэгж талбар нийт 53 нэгж талбарын дуудлага худалдаа, Баянцогт суманд 1 нэгж талбарт төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж газрын биржийн www.mle.mn сайтад баталгаажуулж, зарласан.
2024.06.03-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн орлогоос 885.3 сая төгрөг аймаг, сумдын төсөвт төвлөрүүлээд байна.
Газрын дутуу төлөлтөөс 225,4 сая төгрөгийг сумын төсөвт төвлөрүүлээд байна.
Газрын кадастрын системд цахимаар тооцоо нийлсэн акт авах хүсэлт ирүүлсэн 12 хүсэлтийг баталгаажуулж шийдвэрлэсэн.
-------------000-------------