2024 оны 1-р сарын үйл ажиллагааны тайлан
ЗАХИРГАА
Байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйл ажиллагаагаараа ажиллаж Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр 95,65 хувьтайгаар аймагтаа ТЭРГҮҮЛЭН ажилласан.
Мөн 2023 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 85 төслийн 34.5 тэрбум төгрөгийн ажилд захилагчийн хяналтын гэрээ байгуулан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хариуцан хэрэгжүүлсэн бөгөөд Барилгын хөгжлийн төвийн захиралтай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр 21 аймгаас ТЭРГҮҮН байранд орсон.
Аймгийн Засаг дарга Барилга хот байгуулалтын сайдтай байгуулсан гэрээний төслийг боловсруулан хүргүүлсэн. Мөн газрын дарга 01 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газарт Удирдах ажилтны зөвлөгөөн оролцсон бөгөөд ГЗБГЗЗЕГазрын даргатай 2024 онд хэрэгжүүлэн ажиллах гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан.
Төрийн албан хаагчийн цалин хөлс, зэрэг дэв, нэмэгдлийн талаар
Төрийн захиргааны 18 албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдлийг саналыг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлэн 16 албан хаагчдад олгон ажиллаж байна.
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭС
Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд:
- Орон нутагт хэрэгжиж байгаа болон төлөвлөж байгаа орон сууц, инженерийн хангамжийн шугам сүлжээ, эмнэлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн талаарх суудалгааг Барилга хот байгуулалтын яамны 2024.01.08-ны өдрийн 5/70 албан бичгээр ирүүлсэн маягтын дагуу гарган хүргүүлсэн.
- Хот тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээний автомашин худалдан авах тендерийн ажлын даалгавар, технекийн тодорхойлолтыг боловсруулан Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн.
Хэлтсийн үйл ажиллагааны хүрээнд:
- Аймаг нийслэлийн ерөнхий архитекторын дүрэм"-ийн дагуу аймгийн ерөнхий архитекторын тайланг 2024.01.14-ны өдрийн 07/41 тоотоор ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн.
- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 402 дугаар тушаалаар батлагдсан “Хот тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ын дагуу 2023 онд хийгдсэн жижүүрийн хөтлөлтийн тайланг хэвлэмэл болон тоон байдлаар гарган Барилга хот байгуулалтын яаманд 2024 оны 01 сарын 12-ний өдрийн 07/46 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Хот байгуулалтын чиглэлээр:
- Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах баталгаажуулах ажлын хүрээнд нийт 2024 онд 3 архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулан баталсан ба энэ сард 3 архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон.
- Зураг төсөл зөвшөөрөлцөх баталгаажуулах шатанд байршилыг ерөнхий төлөвлөгөөний хүрээнд батлах, орон нутгийн саналыг зурагт тусгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. 2024 онд 4 зураг төсөл зөвшөөрөлцсөн.
Барилга байгууламжийн эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл ашиглалтад оруулах үйл ажиллагааны чиглэлээр:
- Барилга эхлүүлэх зөвшөөрөл олгох ажлын хүрээнд нийт 2024 онд 4 зөвшөөрөл олгосноос энэ сард 4 зөвшөөрөл олгоод байна.
- Барилга ашиглалтад оруулах үйл ажиллагааны хүрээнд нийт 2024 онд 7 барилга байгууламжийг ашиглалтад оруулсанаас энэ сард 7 барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна.
Барилга захиалагч, хяналтын чиглэлээр:
- 2024 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 43 төсөл арга хэмжээ 64,1 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил захиалагчийн чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
- Үүнд зураг төсөл 18, барилга байгууламж 10 байна.
- Барилга байгууламжийн ажилаас он дамжин хэрэгжиж байгаа 15, гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлагдах 28 барилга байгууламж байна.
Газрын удирдлагын хэлтэс
Байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд Засгийн газрын 2018 оны 273 дугаар тогтоолоор Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Майдар хот төсөл хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан 12000 га газрын хил заагт өөрчлөлт оруулах саналыг боловсруулан, аймгийн ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн саналыг уламжилсан.
Чингис хаан олон улсын нисэх буудлын аэродром орчмын аюулгүйн бүс шинэчлэн тогтоох саналыг боловсруулж, аймгийн ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн саналыг уламжилсан.
Газар зохион байгуулалтын чиглэлээр:
- Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлж, 2020 – 2023 онд төлөвлөгөөг хэрэгжүүлэн 66 арга хэмжээ үр дүнтэй, 17 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн, 25 арга хэмжээ эрчимжүүлэх шаардлагатай 7 арга хэмжээ үр дүнгүй, 1 арга хэмжээг үнэлэх боломжгүй буюу төлөвлөгөө 80 хувьтайтодорхой үр дүнд хүрсэн хэрэгжүүлсэн байна.
- Сумын нутаг дэвсгэрийн төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай сумдад чиглэл хүргүүлж ажилласны дагуу 2023 оны орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө оруулалт шийдвэрлэсэн Баян сум- Эхлэл халдун ХХК, Сэргэлэн сум-Лэнд мэп ХХК, Борнуур сум-Ланд овнер ХХК, Эрдэнэсант сум-Голден мэп ХХКомпаниуд шалгарч гүйцэтгэж байна.
- Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд хууль тогтоомжийн дагуу тогтоосон хамгаалалтын бүс, зурвас газрын мэдээллийн санг хөтлөх ажлын хүрээнд Хамгаалалт бүс зурвас газрын 2021-16-041-4219 дугаартай төсөл үүсгэж, нийт 23 төрлийн хамгаалалтын бүсийн 2457 нэгж талбар, 1237679,3877 га-д хамгаалалтын зурвасыг тогтоон бүртгээд байна.
- Газар зохион байгуулалт, хот байгуулалтын цахим системд 27 сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 12873 нэгж талбарын 202578.16 га талбай төлөвлөснөөс энэ онд нийтийн эдэлбэр газрын төлөвлөлт 1 нэгж талбар 33453,92 га, дуудлага худалдаагаар 86 нэгж талбарын 622.81 га, төсөл сонгон шалгаруулалтаар 27 нэгж талбарын 585.48 га, газар өмчлөл 2485 иргэнд 610.44 га, гэр бүлийн хэрэгцээ, зуслан, төсөвт байгууллага, давуу эрхээр 2223 нэгж талбарын 10831.24 га, нөхөн сэргээх, хамгаалах 8 нэгж талбар 57034.89 нийт 4830 нэгж талбарын 103138.78 га газрыг олгох, хамгаалах арга хэмжээг зохион байгуулж ажилласан байна.
- Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэнд 2023 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар тогтоолын хэрэгжилтийг 2023 оны 12 сарын 01-ны өдөр ГЗБГЗЗГазрын ГЗБХэлтэст цахимаар хүргүүлсэн.
2023 онд шинээр өмчлүүлэх 1527 иргэнд 290,07 га, эзэмшиж буй газрыг өмчлүүлэх 3 иргэнд 1,02 га, улсын чанартай авто зам дагуу өмчлүүлэх 369 иргэнд 31,73 га, нөхөн олговортойгоор эргүүлэн авах газар 585 иргэнд 287,6 га нийт 2485 иргэнд 610,44 га газрыг өмчлүүлсэн байна.
Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр77425 иргэнд 14432,62 га газрыг өмчлүүлж, газар өмчлөлийн явц 84 хувьтай байна.
Газрын кадастрын чиглэлээр:
- Засгийн газрын 2022 оны 432 дугаар тогтоолоор “Газрын нэгдмэл сангийн тайлан эрхлэх журам”-ыг шинэчлэн баталсан.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2022 оны А/199 дүгээр тушаалаар “Газрын нэгдмэл сангийн цахим системээс тайлан гаргах заавар”-ыг баталсан.
Дээрх журам, зааврын дагуу 2023 оны Газрын нэгдмэл сангийн тайланг хүлээн авах, шинэчлэгдсэн маягтын загварыг 27 сумын газрын даамалд хүргүүлсэн.
Мөн 2023 оны 07/1328 тоот албан бичгээр Газрын нэгдмэл сангийн тайлан хүлээн авах хугацаа, холбогдох чиглэлийг хүргүүлж, сумдаас газрын нэгдмэл сангийн тайланг хүлээн авч байна.
- Газрын кадастрын мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг ханган аймгийн хэмжээнд 2023 оны байдлаар нийт 103238 нэгж талбар мэдээллийн санд бүртгэгдсэн байна.
Төв аймгийн хэмжээнд зөрчилтэй нэгж талбарын зөрчлийг арилган 382 нэгж талбарын талбайн хэмжээ өөрчилж, 15 нэгж талбарыг хуваасан болон нэгтгэн 174 нэгж талбарын топологи алдааг засварлаж нийт 518 зөрчилтэй нэгж талбарын зөрчлийг арилгаж газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. 2023 оны 05 дугаар сарын 01-31-ний өдөр хүртэл нөхөн бүрдүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх ажил зохион байгуулж нийт 1387 нэгж талбарыг мэдээллийн санд оруулсан. Хуучин мэдээллийн сангаас шинэ мэдээллийн санд нөхөн бүрдүүлэх шаардлагатай 7589 нэгж талбарын shp файлыг бэлтгэн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байна.
Мөн аймгийн хэмжээнд 15809 зөрчилтэй нэгж талбар байгааг 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд арга хэмжээ хэлбэрээр тусган зөрчлийг арилгахыг сумдын Засаг дарга газрын даамал нарт чиглэл хүргүүлсэн.
- 2023 онд 27 сумын хэмжээнд 10196 өргөдөл бүртгэж нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулсан байна. Аймгийн хэмжээнд нийт 19147 нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулсан байна.
- 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг Аргалант сум 5 нэгж талбар, Баянцогт 1 нэгж талбар, Заамар сум 3 нэгж талбар, Цээл 2 нэгж талбар нийт 11 нэгж талбарын дуудлага худалдааг давтан зарлаж газрын биржийн www.mle.mn сайтад баталгаажуулж, зарласан.
- 2023.12,25-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн орлогоос 2,1 тэрбум төгрөг аймаг, сумдын төсөвт төвлөрүүлээд байна. Газрын дутуу төлөлтөөс 550,0 сая төгрөг, Газрын дуудлага худалдааны орлого өссөн дүнгээр 3,9 тэрбум төгрөгийг сумын төсөвт төвлөрүүлээд байна.
- Газрын үнэлгээний систем дээр бүртгэгдсэн 1600 нэгж талбарын зах зээлийн үнийн мэдээг бүртгэн масс үнэлгээний тооцооллыг хийсэн.
- Газрын төлбөрийн шинэ төлөвтэй 1230 нэгж талбарын ногдуулалтын нэхэмжлэлийг үүсгэж татварын систем рүү илгээсэн. 16 сумын 16206 нэгж талбарын газрын төлбөрийн нэхэмжлэлийн төлвийг шалгасан.
-------------000-------------