2024 оны 6-р сарын үйл ажиллагааны тайлан
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 6 САРЫН МЭДЭЭ
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭС
Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд:
- Монгол улсад газрын харилцааны мэргэжлийн байгуулага үүсэж хөгжсөний 70 жилийн ой арга хэмжээг 2024 оны 06 дугаар сарын 14-нд зохион байгуулав.
Хэлтсийн үйл ажиллагааны хүрээнд:
- Хагас жилийн байдлаар хэрэгжилт тайланг цахим болон цаасан сууриар холбогдох газарт албан бичгээр хүргүүлэв. Үүнд: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Барилга хот байгуулалтын сайдын гэрээний хэрэгжилт, Барилгын хөгжлийн төвийн гэрээний хэрэгжилт
Хот байгуулалтын чиглэлээр:
- Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах баталгаажуулах ажлын хүрээнд нийт 2024 онд 33 архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулан баталсан ба энэ сард 7 архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон.
- Зураг төсөл зөвшилцөх баталгаажуулах шатанд байршилыг ерөнхий төлөвлөгөөний хүрээнд батлах, орон нутгийн саналыг зурагт тусгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. 2024 онд 84 зураг зөвшилцсөнөөс энэ сард 36 зураг төсөл зөвшөөрөлцсөн.
Барилга байгууламжийн эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл ашиглалтад оруулах үйл ажиллагааны чиглэлээр:
- Барилга эхлүүлэх зөвшөөрөл олгох ажлын хүрээнд нийт 2024 онд 35 зөвшөөрөл олгосноос энэ сард 11 зөвшөөрөл олгоод байна.
- Барилга ашиглалтад оруулах үйл ажиллагааны хүрээнд нийт 2024 онд 27 барилга байгууламжийг ашиглалтад оруулсанаас энэ сард 6 барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна.
Барилга захиалагч, хяналтын чиглэлээр:
- 2024 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 43 төсөл арга хэмжээ 64,1 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил захиалагчийн чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын дагуу байнгын ашиглалтад оруулахаар улсын комисс ажилласан Үүнд:.
- Зуунмод сумын Унагалдайн андууд цэцэрлэгийн дулаалга, гадна тохижилтын ажилд “ Мөнх Чандмань Илч ” ХХК
- Зуунмод сумын Унагалдай андууд цэцэрлэгийн засварын ажилд “Найдварт жигүүр” ХХК
- Жаргалант сумын Спорт заалны барилга угсралтын ажлын техникийн комисс “ Сэрвэн-Овоот “ ХХК
Гэрээ байгуулсан ажлууд:
- Угтаалцайдам сумын Соёлын төвийн засварын ажилд “ Цахир толгойн орд ” ХХК шалгарч 2024 оны 04 дүгээр сарын 17-нд гэрээ байгуулсан.
- Өндөрширээт сумын соёлын төвийн барилгын их засварын ажилд “Асхан ” ХХК шалгарч 2024 оны 04 дүгээр сарын 17-нд гэрээ байгуулсан.
- Баянцагаан сумын дунд сургуулийн барилгын дээврийн засварын ажилд “ Өнө гэрэгэ ” констракшн ХХК 2024 оны 04 дүгээр сарын 30-нд гэрээ байгуулсан.
- Өндөрширээт сумын дунд сургуулийн засварын ажлын гүйцэтгэгч компани “ Мотоблок ” ХХК шалгарч 2024 оны 05 дугаар сарын 02-нд гэрээ байгуулсан.
Улсын хөрөнгө оруулалтаар:
- Дулааны станцын 2-р хэлхээний шугам сүлжээний ажлын зураг төсөв шинэчлэгдэж магадлалын шатандаа байна.
- Метаменежмент ХХК-ийн 2-р дах ээлжийн 1000 айлын орон сууцны шугам сүлжээний ажлын зураг төсөв шинэчлэгдэж магадлалын шатандаа байна.
- Сумын хөгжил төслийн хүрээнд хэрэгжиж буй Сэргэлэн сумын гүйцэтгэл 90% тай, ажил эхлэсэн одоогийн байдлаар усан сангийн дулаалга, шугам сүлжээний газар шорооны тэгшилгээний ажлууд хийгдэж байна. Гүйцэтгэгч Баткомплект ХХК.
- Дэлгэрхаан суманд гадна ариутгах татуургын шугам угсралт, дулаан цэвэр ус хангамжийн шугам угсралтын ажил эхлэсэн. Гүйцэтгэгч Төв төгөл ХХК.
- Баянчандмань суманд гадна цэвэр усны шугам, дулааны шугам угсралтын ажил эхлэсэн. Өндрийн усан сангийн дулаалга, газар шорооны ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч Эл Си Би ХХК.
- Борнуур суманд гадна ариутгах татуургын үлдэгдэл шугам сүлжээ, гадна дулаан хангамжийн шугам угсралтын ажил эхлэсэн. Гүйцэтгэгч Сайн констракшн ХХК
- Эрдэнэ суманд гадна ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийн угсралтын ажил, өндрийн усан сангийн дулаалга, газар шорооны тэгшилгээний ажлууд эхлэсэн. Гүйцэтгэгч Билгүүн од ХХК.
- Төвийн болон гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээний ажлын хүрээнд Эрдэнэсант суманд дулаан хангамжийн өргөтгөлийн ажлын гэрээ байгуулан 2024.07.01-нээс ажил эхэлнэ.
- Сүмбэр сумын сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийн засвар, Хүнсний захын орчмын гадна дулаан хангамжийн шугам угсралтын ажил “Голден компасс” ХХК 2024.06.25 эхэлсэн.
- Зүүндэлгэр багийн Ирэээдүй цэцэрлэгийн дотор халаалтын шугам сүлжээ угсралтын ажил дууссан. Улсын комисс ажиллах шатандаа байна.
- Төвийн болон гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээний ажлын хүрээнд Зуунмод сумын 6-р багт дэд бүтцийн ажил хийгдэхээр Баткомлект ХХК шалгаран цэвэр усны төв шугам, Зуухны барилга угсралтын ажил эхлэсэн.
- Лүн сумын үерийн далангийн ажилд Алгротовер ХХК шалгарч 2024 оны 05 дугаар сарын 07-нд гэрээ байгуулан эхлэх шатандаа явж байна.
- Сургуулийн барилгын өргөтгөл 640 суудал /Төв, Зуунмод сум,Хүмүүн цогцолбор сургуулийн А байр / ажлыг Алтанбулаг трейд ХХК шалгарч гэрээ байгуулсан. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг гарган барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Газар шорооны ажил дуусаж суурийн ажил хийгдэж байна.
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар:
- Зүүндэлгэр багийн Ирээдүй цэцэрлэгийн дотор халаалтын шинэчлэлийн ажил дуусаж комисс ажиллуулах албан тоот ирүүлсэн.
- Баянцогт сумын 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлын тендерт 4 компани материал ирүүлсэн. Тендерийг хянан үнэлэхэд шаардлага хангахгүй гэсэн албан тоотыг компаниудад хүргүүлсэн. Теэдер дахин зарласан.
- Зуунмод сумын 5-р багийн гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулсан боловч тендер амжилтгүй болж, тендерийг дахин зарлаж 2024 оны 07 дугаар сарын 4-нд нээнэ.
Хяналтын чиглэлээр:
- БХБЯам, Салбарын хяналтын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны 10/1760 дугаартай албан бичиг, 2024 оны Төлөвлөгөөт шалгалтын хүрээнд Эрчим хүчний яамны захиалгаар Төв аймгийн Зуунмод суманд “Мон-Энержи Консалт” ХХК-ийн болосвруулсан зураг төслөөр “Бьюксан инженеринг” болон “Энерго сервис монтаж” ХХК-ийн гүйцэтгэж буй Дулааны станцын барилга байгууламжийн угсралтын ажилд шалгалт хийж, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай улсын байцаагчийн хугацаатай 1 албан шаардлага, 1 зөвлөмжийг хүргүүлж ажилласан. Албан шаардлагын хугацаа болоогүй.
- “Үерээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах тухай” Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2023/02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах мэдээ тайланг БАБЯ-ны СХГ-т хүргүүлж ажилласан.
- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсанаар Дэлгэрхаан сумын ЗДТГ-аас ирүүлсэн бичгийн дагуу Дэлгэрхаан сумын ЕБС-мйн сурагчдын дотуур байрны болон ЭМТ-ийн болон Боловсрол, шинжлэх ухааны газрын Зуунмод сумын Баруун-Зуунмод 6 дугаар багт байрлах агуулахын барилгууд, Цагдаагийн газрын албан бичгийн дагуу Баян, Баянчандмань, Бүрэн сумдын Цавчир 3 дугаар багийн нутагт байрлах баян сум дахь цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн барилгуудад төлөвлөгөөт бус шалгалт хийж, улсын байцаагчийн ашиглалтын төлөв байдлын тухай 6 дүгнэлт, ашиглалтыг зогсоох тухай 5 акт болосвруулж хүрүүлж ажилласан.
- Баян “Дэлбээ” цэцэрлэгийн хуучин сүрлэн барилга, Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт байрлах 17 дугаар буюу ЦУОШГ-ын хойно байрлах усан сангийн барилга, Зуунмод сумын 2 дугаар багийн нутагт байрлах 8 дугаар буюу хуучин уурын зуухны барилга байгууламжийн ашиглалтын байдалд тухайн байгууллагаас ирүүлсэн албан бичгийн хүрээнд шалгалт хийж, улсын байцаагчийн барилгын ашиглалтын төлөв байдлын тухай 3 дүгнэлт, ашиглалтыг зогсоох тухай 3 акт
Газрын удирдлагын хэлтсийн хийсэн ажлууд:
2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоолын хэрэгжилт, ГЗБГЗЗЕГазрын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, Барилга хот байгуулалтын сайдтай байгуулсан гэрээний хэрэгжилт, Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилт зэрэг хэрэгжилтүүдийг хагас жилийн байдлаар гаргаж, хүргүүлсэн.
Газрын удирдлагын хэлтсийн 4 мэргэжилтэн, 28 газрын даамлын хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэсэн.
Газрын харилцааны ухаалаг киоск машиныг Аргалант, Борнуур, Заамар сумдад суурьлуулан хүлээлгэн өгсөн.
Газрын төлбөр, татвар, үнэлгээний чиглэлээр:
Газрын төлбөрийн орлого 2024 оны хагас жилийн байдлаар 1,28 тэрбум төгрөг сумдын төсөвт төвлөрсөн. Үүнээс газрын дутуу төлөлт өссөн дүнгээр 265,3 сая төгрөгийг төвлөрүүлсэн. Газрын дуудлага худалдааны орлогоос 2,2 тэрбум төгрөгийг сумдын төсөвт төвлөрүүлсэн.
Газрын биржийн системээр Алтанбулаг 6 нэгж талбар, Баянцогт 2 нэгж талбар, Өндөрширээт 3 нэгж талбар, Сэргэлэн 10 нэгж талбар, Цээл 2 нэгж талбар, Эрдэнэсант 2 нэгж талбар нийт 25 нэгж талбарын дуудлага худалдааг баталгаажуулсан. Төсөл сонгон шалгаруулалтаар Эрдэнэ сум 6 нэгж талбар, Цээл 3 нэгж талбар нийт 9 нэгж талбар зарлаад байна.
Газрын үнэлгээний системд 665 зах зээлийн үнийн мэдээллийг оруулж масс үнэлгээний тооцооллыг уншуулсан.
Шинээр 445 нэгж талбарийн газрын төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэн татварын удирдлагын нэгдсэн систем рүү илгээсэн.
Газар зохион байгуулалтын чиглэлээр:
Улсын хэмжээнд өмчлүүлэх боломжтой газрын байршил, хэмжээ, зориулалтыг жагсаалтаар гаргасаныг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 137 дугаар “Монгол Улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” тогтоолоор баталсан бөгөөд манай аймгийн хэмжээнд нийт 2073 нэгж талбарын 626,40 га газрыг өмчлүүлэхээр тусгагдсан байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Хот байгуулалтын тухай хуулийн 24.2, Авто замын тухай хуулийн 16.2 дахь заалтыг тус тус зөрчсөн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулан зэрэг үндэслэлээр тогтоолд тусгагдаагүй 4701 нэгж талбарын 826,15 га газрыг өмчлүүлэх боломжгүй гэж хассан байна.
Улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах боломжтой газрын байршил, хэмжээ, зориулалтыг жагсаалтаар гаргасаныг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 136 дугаар “Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаал батлах тухай” тогтоолоор баталсан бөгөөд манай аймгийн хэмжээнд нийт 2517 нэгж талбарын 38383,78 га газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан байна. Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3, 54.1, 56.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24.2, Авто замын тухай хуулийн 16.2, Кадастрын зураглалын ажил (БНбД11-11-16) норм ба дүрмийн 11.39 дүгээр заалтыг зөрчсөн, ашигт малтмалын лицензийн талбай, улсын тусгай хэрэгцээний газартай давхцуулан зэрэг үндэслэлээр тогтоолд тусгагдаагүй 3344 нэгж талбар буюу 807,01 га газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах боломжгүй байна.
“Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсанаар Газрын тухай хуулийн 33 дугаар хуулийн 33.1.2, 33.5 дахь заалтуудад өөрчлөлт орж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газрыг төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 187 дугаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоол гарч, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-д нэмэлт өөрчлөлт орсны дагуу Өндөрширээт, Эрдэнэ сумд 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийж 50 нэгж талбарын 244 га газрыг тусгасан байна. Малчдын 89 хоршооноос газар хүссэн хүсэлт 13 сумд ирсэн байна.
Геодези, зураг зүйн ажлын хүрээнд :
Төв аймаг Цагдаагийн газраас ирүүлсэн 6-н албан бичгийн дагуу лавлагааг гарган хүргүүлсэн.
Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс ирсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар өргөдөл өгсөн 4 талбайд шүүлт хийж хариуг хүргүүлсэн.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирсэн 2 албан тоотын дагуу лавлагаа зураглалыг гаргаж хүргүүлсэн.
Суурь судалгаа мониторингийн ажлын хүрээнд:
Газрын төлөв байдал чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлтийг Газрын мониторингийн цахим системээр хүлээн авч баталгаажуулан ажиллаж байна. 2024.06.25-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр аймгийн хэмжээнд 152 мэдэгдэх хуудас хэвлэж өгснөөс 98 захиалгат хянан баталгааны тайланг цахимаар ирүүлээд байна.
Захиалгат хянан баталгааны тайланг ангиллаар нь авч үзвэл 1. хөдөө аж ахуйн газарт-63. хот тосгон бусад суурины газарт -35 тайлан хийгдсэн байна.
Газрын кадастрын чиглэлээр:
“Түүхт ой- хариуцлагатай төрийн байгууллага” урианы жилийн хүрээнд 2024 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг ханган ажилласан. 70 жилийн ойн хүрээнд хийгдсэн ажлын тайлан, сайн үйлсийн аяны шторк бэлтгэн арга хэмжээн дээр танилцуулсан.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/10 дугаар “Газрын кадастрын мэдээллийн системд нөхөн бүрдүүлэлт хийх тухай” тушаалын дагуу 27 сумын хэмжээнд 2024 онд нийт 2009 нэгж талбарыг нөхөн бүрдүүлээд байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сард Алтанбулаг суманд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж нийт 20 гаруй иргэнд кадастрын мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлсэн.
Төв аймгийн Аудитын газарт газрын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сургалт зохион байгуулсан.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирсэн 35 албан бичгийн дагуу нотлох баримт, лавлагаа, зураглалыг гаргаж хүргүүүлсэн.
Газрын кадастрын зурган мэдээлэл болон кадастрын мэдээллийн сангийн чиглэлээр 150 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.
-------------000-------------