2024 оны 7-р сарын үйл ажиллагааны тайлан

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 7 САРЫН МЭДЭЭ

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭС

Хот байгуулалтын чиглэлээр:

  • Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах баталгаажуулах ажлын хүрээнд нийт 2024 онд 45 архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулан баталсан ба энэ сард 12 архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон.
  • Зураг төсөл зөвшилцөх баталгаажуулах шатанд байршилыг ерөнхий төлөвлөгөөний хүрээнд батлах, орон нутгийн саналыг зурагт тусгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. 2024 онд 110 зураг зөвшилцсөнөөс энэ сард 26 зураг төсөл зөвшөөрөлцсөн.

Барилга байгууламжийн эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл  ашиглалтад оруулах үйл ажиллагааны чиглэлээр:

 

  • Барилга эхлүүлэх зөвшөөрөл олгох ажлын хүрээнд нийт 2024 онд 50 зөвшөөрөл олгосноос энэ сард 14 зөвшөөрөл олгоод байна. 
  • Барилга ашиглалтад оруулах үйл ажиллагааны хүрээнд нийт 2024 онд 34 барилга байгууламжийг ашиглалтад оруулсанаас энэ сард 6 барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна.

 

Барилга захиалагч, хяналтын чиглэлээр:

 

  • 2024 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 43 төсөл арга хэмжээ 64,1 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил захиалагчийн чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын дагуу байнгын ашиглалтад оруулахаар улсын комисс  ажилласан Үүнд:.

  •  Угтаалцайдам сумын Соёлын төвийн барилгын засварын ажил  “ Цахиртолгойн орд ” ХХК
  • Сүмбэр сумын сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламж засварлах  ажил  “ МСМ бюлдинг ” ХХК
  • Жаргалант сумын Спорт заалны барилга угсралтын ажлын  улсын комисс                         “ Сэрвэн-Овоот “ ХХК
  • Зуунмод сумын Зүүндэлгэр багийн Ирээдүй цэцэрлэгийн барилгын засварын ажил              “ Есөн хэлхээ “ ХХК
  • Зуунмод сумын Хүнсний захын орчмын дулааны шугам сүлжээний засвар шинэчлэх ажил “ Голд компас “ ХХК

Гэрээ байгуулсан ажлууд:

  • Зуунмод сумын  5-р багийн гэр хорооллын төвлөрсөн инженерийн хагамжийн шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах  ажилд “ Анга транс  ” ХХК шалгарч 2024 оны 07 дугаар сарын 16-нд гэрээ байгуулсан.

Улсын хөрөнгө оруулалтаар:

  • Дулааны станцын 2-р хэлхээний шугам сүлжээний ажлын зураг төсөв шинэчлэгдэж магадлалын шатандаа байна.
  • Метаменежмент ХХК-ийн 2-р дах ээлжийн 1000 айлын орон сууцны шугам сүлжээний ажлын зураг төсөв шинэчлэгдэж магадлалын шатандаа байна.
  • Сумын хөгжил төслийн хүрээнд хэрэгжиж буй Сэргэлэн сумын гүйцэтгэл 90% тай, ажил эхлэсэн одоогийн байдлаар усан сангийн дулаалга, шугам сүлжээний газар шорооны тэгшилгээний ажлууд хийгдэж байна. Гүйцэтгэгч Баткомплект ХХК.
  • Дэлгэрхаан суманд гадна ариутгах татуургын шугам угсралт, дулаан цэвэр ус хангамжийн шугам угсралтын ажил эхэлсэн. Гүйцэтгэгч Төв төгөл ХХК.
  • Баянчандмань суманд гадна цэвэр усны шугам, дулааны шугам угсралтын ажил эхлэсэн. Өндрийн усан сангийн дулаалга, газар шорооны ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч Эл Си Би ХХК.
  • Борнуур суманд гадна ариутгах татуургын үлдэгдэл шугам сүлжээ, гадна дулаан хангамжийн шугам угсралтын ажил эхлэсэн. Гүйцэтгэгч Сайн констракшн ХХК
  • Эрдэнэ суманд гадна ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийн угсралтын ажил, өндрийн усан сангийн дулаалга, газар шорооны тэгшилгээний ажлууд эхлэсэн. Гүйцэтгэгч Билгүүн од ХХК.
  • Төвийн болон гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээний ажлын хүрээнд Эрдэнэсант суманд дулаан хангамжийн өргөтгөлийн ажлын гэрээ байгуулан 2024.07.01-нээс ажил эхэлсэн.
  • Төвийн болон гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээний ажлын хүрээнд Зуунмод сумын 6-р багт дэд бүтцийн ажил хийгдэхээр Баткомлект ХХК шалгаран цэвэр усны төв шугам, Зуухны барилга угсралтын ажил эхлэсэн.

 

  • Сургуулийн барилгын өргөтгөл 640 суудал /Төв, Зуунмод сум,Хүмүүн цогцолбор сургуулийн А байр / ажлыг Алтанбулаг трейд ХХК шалгарч гэрээ байгуулсан. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг гарган барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.  Газар шороо, суурийн цутгалтыг  ажил дууссан. 1-давхарын багана, дам нурууны цутгалтын ажил хийгдсэн.

 

  •  Сургуулийн барилгын өргөтгөл 320 суудал /Төв, Зуунмод сум, 5 дугаар сургууль / ажлыг  Онон бридж  ХХК шалгарч гэрээ байгуулсан. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг гарган  ажлыг эхлүүлсэн.  2024-2025 онд барилга угсралтын ажил хийгдэх тул 2024 онд 5-р сургуулийн засварын ажил, 320 хүүхдийн сургуулийн суурийн ажлыг хийхээр захиалагч, гүйцэтгэгч нар харилцан тохиролцсон. Засварын ажлын буулгах ажил 100% хийгдэж дууссан.  

 

 

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар: 

  • Баянцогт сумын 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлын тендерт  3 компани материал ирүүлсэн. Тендер шалгаруулах шатандаа байна.

 

ГАЗРЫН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Газар зохион байгуулалтын чиглэлээр:

Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 136 дугаар “Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаал батлах тухай” тогтоолоор баталсан бөгөөд манай аймгийн хэмжээнд нийт 2517 нэгж талбарын 38383,78 га газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан байна. Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3, 54.1, 56.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24.2, Авто замын тухай хуулийн 16.2, Кадастрын зураглалын ажил (БНбД11-11-16) норм ба дүрмийн 11.39 дүгээр заалтыг зөрчсөн, ашигт малтмалын лицензийн талбай, улсын тусгай хэрэгцээний газартай давхцуулан зэрэг үндэслэлээр тогтоолд тусгагдаагүй 3344 нэгж талбар буюу 807,01 га газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 137 дугаар “Монгол Улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” тогтоолоор баталсан бөгөөд манай аймгийн хэмжээнд нийт 2073 нэгж талбарын 626,40 га газрыг өмчлүүлэхээр тусгагдсан байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Хот байгуулалтын тухай хуулийн 24.2, Авто замын тухай хуулийн 16.2 дахь заалтыг тус тус зөрчсөн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулан зэрэг үндэслэлээр тогтоолд тусгагдаагүй 4701 нэгж талбарын 826,15 га газрыг өмчлүүлэх боломжгүй гэж хассан байна. 2024 онд давуу эрхээр эзэмшүүлэх 11 нэгж талбарын 367,76 га, ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах газрын төлөвлөлт 1 нэгж талбарын 1,53 га,гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх 51 иргэнд 9,11 га, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлөх газар 14 иргэнд 6,70 га,  гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлэх 1 нэгж талбарын 0,05 га, Нөхөх олговортойгоор солих 114 нэгж талбарын 13,99 га, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 1 нэгж талбарын  56,47 га,  Хүнд үйлдвэр байгуулах газрын төлөвлөлт 2 нэгж талбарын 300 га, Хөнгөн үйлдвэрийн бүс 2 нэгж талбарын 10 га, ИААНБ дуудлага худалдаагаар эзэмшүүлэх 4 нэгж талбарын 1,61 га, уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар 1 нэгж талбарын 12,38 га газрыг тус тус олгосон байна.

Аймгийн хэмжээнд малчдын 125 хоршооноос газар хүссэн хүсэлтийн дагуу Баянжаргалан, Лүн, Өндөрширээт, Сүмбэр, Цээл, Эрдэнэ, сумдууд 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотголоор 90 нэгж талбарын 430,69 га газрыг тусгасан байна. Цээл, Эрдэнэ сумд малчдын хоршоонд 9 нэгж талбарын 43,04 га газрыг төсөл сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Эрдэнэ сумын 6 малчидын хоршоонд 30 га газрыг эзэмшүүлсэн.  Баян сум 4 малчдын хоршоонд сумын ЗДТГазрын эзэмшилтэй газраас гэрээгээр эзэмшүүлсэн байна. Баянжаргалан сум 4 нэгж талбарын 20 га газрын төсөл сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

          Газрын төлбөрийн чиглэлээр:

2025 оны газрын төлбөрийн төлөвлөгөөний төслийг 27 сумдын даамалуудаас авч нэгтгэн Сангийн яаманд хянуулсан. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг Сэргэлэн  сум 4 нэгж талбар, Эрдэнэ сум  1 нэгж талбарын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж газрын  биржийн  www.mle.mn сайтад    баталгаажуулсан. Алтанбулаг суманд 6 нэгж талбарын танхимын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэгт оролцож ажилласан.

Газрын кадастрын чиглэлээр:

 Төрийн албаны зөвлөлийн  Төв аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 87 дугаар Төрийн албаны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай албан бичгийн дагуу байгууллагын үүсэл хөгжил, чиг үүрэг, зорилгыг танилцуулсан богино хэмжээний видео шторк хийж байгууллагын сайтад нийтэлсэн.

Жаргалант сумын 111 нэгж талбарын гэрээг шинэчилэн хүчинтэй болгон ажилласан.

            ГХБХБГ-ын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр тушаалаар Алтанбулаг, Эрдэнэ сумын мэдээллийн сангийн үйл ажиллагааг шалган 652 нэгж талбар шалгахад 501 нэгж талбарт зөрчил илэрсэн тул зөрчил арилгах хугацаатай үүрэг өгч ажиллалаа.

            Хийн хойлойн холбогдолтой асуудлаар Сэргэлэн, Алтанбулаг сумдад ажлын хэсэг ажиллаж сумдын Засаг дарга, удирдлагуудтай уулзалт ярилцлага зохион байгуулсан.

            Төв аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын А/39 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэгт Борнуур, Батсүмбэр, Баянчандмань сумдын тариалангийн газрын зураглалыг гаргаж өгсөн.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/10 дугаар “Газрын кадастрын мэдээллийн системд нөхөн бүрдүүлэлт хийх тухай” тушаалын дагуу 27 сумын хэмжээнд 2024 онд нийт 2294 нэгж талбарыг нөхөн бүрдүүлээд байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Нийслэлийн шүүх гэх мэт лавлагаа хүссэн 16 албан бичгийн дагуу нотлох баримт, лавлагаа, зураглалыг гаргаж хүргүүүлсэн.

Манай байгууллагт ирсэн 9 иргэн, аж ахуй нэгжийн өргөдөл хүсэлтийг Аймгийн Засаг даргын захирамж гаргуулан  шийдвэрлэж ажилласан.

Газрын кадастрын зурган мэдээлэл болон кадастрын мэдээллийн сангийн чиглэлээр 200 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

 

ГАЗАР, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ХЯНАЛТ                                                                                                      

- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 1 хүсэлт, 2 өргөдөл, 3 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэлээ.

  • Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын даргын

баталсан 35-00/03, 35-00/06 дугаартай “Төлөвлөгөөт шалгалт хийх тухай”, Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Бүрэн, Баян сумдын Засаг дарга, Газрын даамал нарын газар олголтын байдалд төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж  байна. Алтанбулаг, Аргалант, Баянцагаан, Бүрэн, Баянцогт, Баянчандмань, Баянхангай, Борнуур, Лүн сумдын Соёлын төвийн газар эзэмшил, ашиглалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгээд байна. 

  • Зуунмод сумын Номт 1-р багийн нутагт газар өмчлөгч иргэн нийтийн

эзэмшлийн газарт барилга барьж байна гэх, Баянцогт сумын Гуна багт “Гуна хонгор” ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй атар газар хагалсан гэх гомдол, саналын дагуу зөрчлийн 2434000456, 2434000463 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 2 иргэн тус бүрт 500 нэгж буюу 500.000 мянган төгрөгийн торгууль ногдуулж, учруулсан хохиролын 2.073.800 төгрөг, нийт 3073800 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, хэргийн материалыг прокурын хяналтад хүргүүлсэн.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР