2024 оны 4-р сарын үйл ажиллагааны тайлан
ГАЗРЫН ХАРИЛЦАА БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭС
Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд:
- БХБЯ-аас 2024 оны 04 сарын 05-нд Эрдэнэт хотод зохион байгуулагдсан “ Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2024 ” барилга хот байгуулалтын хэлтсийнхэн бүгд оролцсон.
- Цахим хөгжлийн яамнаас 2024 оны 04 сарын 29-нд Зуунмод суманд “ Цахимд хэвшье ” өдөрлөгт оролцсон.
Хэлтсийн үйл ажиллагааны хүрээнд:
- Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” Улсын онцгой комиссын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг boloroo.s@msud.gov.mn цахим хаягаар хүргүүлсэн.
Хот байгуулалтын чиглэлээр:
- Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах баталгаажуулах ажлын хүрээнд нийт 2024 онд 23 архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулан баталсан ба энэ сард 8 архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон.
- Зураг төсөл зөвшилцөх баталгаажуулах шатанд байршилыг ерөнхий төлөвлөгөөний хүрээнд батлах, орон нутгийн саналыг зурагт тусгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. 2024 онд 22 зураг зөвшилцсөнөөс энэ сард 5 зураг төсөл зөвшөөрөлцсөн.
Барилга байгууламжийн эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл ашиглалтад оруулах үйл ажиллагааны чиглэлээр:
- Барилга эхлүүлэх зөвшөөрөл олгох ажлын хүрээнд нийт 2024 онд 16 зөвшөөрөл олгосноос энэ сард 4 зөвшөөрөл олгоод байна.
- Барилга ашиглалтад оруулах үйл ажиллагааны хүрээнд нийт 2024 онд 15 барилга байгууламжийг ашиглалтад оруулсанаас энэ сард 1 барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна.
Барилга захиалагч, хяналтын чиглэлээр:
- 2024 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 43 төсөл арга хэмжээ 64,1 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил захиалагчийн чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
- Зуунмод сумын нийтийн орон сууцны гэрэлтүүлэг төсөл 5 байр ( 200, 1000 айлын 5 байр, )-ны ажилд Алтай байгууламж ХХК шалгарч 2024 оны 04 дүгээр сарын 30-нд гэрээ хийв.
- Зуунмод сумын 1000 айл чиглэлд холбооны худагт сувагчлал хийх ажилд “ Өгөөмөр уул ” ХХК шалгарч 2024 оны 04 дүгээр сарын 10-нд гэрээ байгуулсан.
- Зуунмод сумын Унагалдайн андууд цэцэрлэгийн дулаалга, гадна тохижилтын ажилд “ Мөнх Чандмань Илч ” ХХК шалгарч 2024 оны 04 дүгээр сарын 10-нд гэрээ байгуулсан.
- Угтаалцайдам сумын Соёлын төвийн засварын ажилд “ Цахир толгойн орд ” ХХК шалгарч 2024 оны 04 дүгээр сарын 17-нд гэрээ байгуулсан.
- Өндөрширээт сумын соёлын төвийн барилгын их засварын ажилд “Асхан ” ХХК шалгарч 2024 оны 04 дүгээр сарын 17-нд гэрээ байгуулсан.
- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажилд 4 дүгээр сарын 30-нд техникийн комисс ажилласан.
- Өндөрширээт сумын дунд сургуулийн засварын ажлын гүйцэтгэгч компани “ Мотоблок ” ХХК, Баянцагаан сумын дунд сургуулийн барилгын дээврийн засварын ажилд “ Өнө гэрэгэ ” констракшн тус тус шалгарч гэрээ байгуулах шатандаа байна.
- Баянцогт сумын 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын зураг төсвийг магадлалаар оруулан худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн.
- Дулааны станцын 2-р хэлхээний шугам сүлжээний ажлын зураг төсөв шинэчлэгдэж магадлалын шатандаа байна.
- Метаменежмент ХХК-ийн 2-р дах ээлжийн 1000 айлын орон сууцны шугам сүлжээний ажлын зураг төсөв шинэчлэгдэж магадлалын шатандаа байна.
- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Эрдэнэ уул багийн конторын барилга, Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн хуучин барилга болон Үдлэг багийн бага сургуулийн барилгын ашиглалтын байдалд тухайн байгууллагаас ирүүлсэн албан бичгийн хүрээнд шалгалт хийж, улсын байцаагчийн барилгын ашиглалтын төлөв байдлын тухай 3 дүгнэлт, ашиглалтыг зогсоох тухай 3 акт болосвруулж хүргүүлж ажилласан.
- Барилга, хот байгуулалтын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02-00/08 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар “Босго толгой” ХХК-ний гүйцэтгэж буй Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 50 ортой дотуур байрны барилгын угсралт, Зуунмод сумын ЗДТГ-ын захиалгаар 1 дүгээр багийн нутагт “Ирксистрой” ХХК-ийн гүйцэтгэж буй 90 айлын орон сууцны барилгын угсралтад тус тус хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай улсын байцаагчийн хугацаатай 1 албан шаардлага хүргүүлж ажилласан. Албан шаардлагын хугацаа болоогүй.
- Монгол улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын дагуу 2 барилгын байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажилласан
ГАЗРЫН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
Газрын кадастрын чиглэлээр:
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар “Хариуцлагатай газрын харилцаа” аяныг зохион байгуулах ажлын хэсэг, удирдамжийн дагуу Газрын нэгдмэл сан, газар өмчлөл, эзэмшил, ашиглалт бүртгэл, түүний хяналтын үйл ажиллагааг шалгаж, холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд 27 сумын хэмжээнд 2003-2023 оны хооронд олгогдсон газрын судалгааг гарган, газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэл, газар ашиглалтын байдалтай харьцуулан хяналт шалгалт хийж, нөхөн бүрдүүлэлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/10 дугаар “Газрын кадастрын мэдээллийн системд нөхөн бүрдүүлэлт хийх тухай” тушаалын дагуу 27 сумын хэмжээнд 2024 онд нийт 936 нэгж талбарыг нөхөн бүрдүүлээд байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн ....... дугаар тушаалын дагуу Заамар, Батсүмбэр сумдад очиж ажиллан сумдын газрын даамалын орон тоо нэмэгдсэнтэй холбогдуулан ажил хүлээлцэхийн хамт, “Хариуцлагатай газрын харилцаа” аян, “Газрын кадастрын мэдээллийн системд нөхөн бүрдүүлэлт хийх” тухай чиглэл хүргэж ажилласан.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирсэн 10 албан бичгийн дагуу нотлох баримт, лавлагаа, зураглалыг гаргаж хүргүүүлсэн.
Манай байгууллагт ирсэн 9 иргэний өргөдөл хүсэлтийг Аймгийн Засаг даргын захирамж гаргуулан шийдвэрлэж ажилласан.
Газрын кадастрын зурган мэдээлэл болон кадастрын мэдээллийн сангийн чиглэлээр 100 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.
ГХГЗЗГ-ын даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/169 дүгээр тушаал “Нэгж талбарын хувийн хэргийг хөтлөх журам”-д дараах санал хүргүүлсэн.
Суурь судалгаа газрын мониторингийн чиглэлээр:
Газрын төлөв байдал чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлтийг Газрын мониторингийн цахим системээр хүлээн авч баталгаажуулан ажиллаж байна. 2024.04.29-ны өдрийн байдлаар 112 мэдэгдэх хуудас хэвлэж өгснөөс 97 захиалгат хянан баталгааны тайланг цахимаар ирүүлэн баталгаажуулан ажилласан байна.
Газар зохион байгуулалтын чиглэлээр:
Газрын тухай хуулийн 23 дугаар 23.2.4 дэх заалтын дагуу Засгийн газраар 27 сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах 17053 нэгж талбарын 330261,64 га газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтаар Газар зохион байгуулалт, хот байгуулалтын цахим системд бүртгэж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газарт хүргүүлсэн.
Батсүмбэр, Жаргалант сумдад усны халиа үүсэнтэй холбогдуулан дээрх сумдад очиж ажиллан чиглэл хүргэн ажилласан.
2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Цахим төв аймаг” форум өдөрлөгт оролцон иргэдэд мэдээлэл хүргэн ажилласан.
Газрын төлбөрийн чиглэлээр:
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/88 дугаар тушаалаар батлагдсан “Хариуцлагатай газрын харилцаа ” аяны хүрээнд байгууллагын даргын 2024.04.03-ний өдрийн а/11 тушаалаар батлагдсан “Хариуцлагатай газрын харилцаа аяныг зохион байгуулах ажлын удирдамж”-ийн 3,2,4 дэх заалт /Газар эзэмшигч, ашиглагчийн гэрээг дүгнэх, гэрээг шинэчлэх ажлыг зохион байгуулах /, аймгийн Засаг даргын 2024.04.05-ны өдрийн 01/559 дугаартай захирамжийн дагуу 2024.04.09-11-ний өдрүүдэд Зуунмод суманд зохион байгууллаа.
Тус ажлын хүрээнд Баян, Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Сэргэлэн гэсэн 7 сумын газрын даамал, татварын байцаагч, байгаль орчны улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй 262 нэгж талбарын газар эзэмшүүлэх гэрээг дүгнэж, 106 иргэн, аж ахуйн нэгжид хянан баталгаа хийлгэх мэдэгдэл өгсөн.
Газрын төлбөрийн орлогоос 78,6 сая төгрөгийг сумдын төсөвт төвлөрүүлсэн.
2024.05.01-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн орлогоос 685,3 сая төгрөг, үүнээс Газрын дутуу төлөлтөөс 161,3 сая төгрөг,сумын төсөвт төвлөрүүлээд байна.
Газрын кадастрын системд цахимаар тооцоо нийлсэн акт авах хүсэлт ирүүлсэн 36 хүсэлтийг баталгаажуулж шийдвэрлэсэн.
Геодези, зураг зүйн ажлын хүрээнд :
Төв аймаг цагдаагийн газраас ирүүлсэн 4-н албан бичгийн дагуу лавлагааг гарган хүргүүлсэн.
Зуунмод суманд байрлах GNSS-ийн байнгын ажиллагаатай станцаас Trimble R4 багажаар Станцын бодит агшны хэмжилтийг GPS-34, GPS-10, GPS-22, ГЦТ-507, цэгүүд дээр 5 минутын зайтай 3 цэг авч хэмжилт хийж хэмжилтийн үр дүнг боловсруулан тайланг ГЗБГЗЗГазарт хүргүүлсэн.
Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсийн албан бичгээр ирсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар өргөдөл өгсөн 9 талбайд шүүлт хийж хариуг хүргүүлсэн.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирсэн 1 албан тоотын дагуу лавлагаа зураглалыг гаргаж хүргүүлсэн.
Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирсэн захирамжийн дагуу “Гансугар”-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шинжээчээр ажиллаж нэмэлт дүгнэлтийг хүргүүлсэн.
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу уул уурхайн нөхөн сэргээлт хийсэн талбайг хэмжиж зураглалыг гаргаад байна. Техник-284.56 га, Биологи-180.87 га хүлээн аваад байна.
2 иргэний өргөдөлийг судлаж хяналтын хэмжилт хийж хариуг хүргүүлсэн.
-------------000-------------