2024 оны 3-р сарын үйл ажиллагааны тайлан
ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС
2024 ОНЫ СУМДЫН ГАЗРЫН ДААМЛЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Газрын даамлуудын сургалт, зөвлөгөөнийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтаар
-2024 онд Газрын харилцааны чиглэлээр хэрэгжүүлэх ажил, цаашид баримтлах бодлогын талаар Газрын удирдлагын хэлтсийн дарга Б.Батбаяр
-Барилга хот байгуулалтын талаар баримтлах бодлого, Хөрөнгө оруулалт, захиалагчийн хяналт, хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан хөгжүүлэх талаар Барилга, хот байгуулалтын хэлтсийндарга Д.Алтансүх,
-Шинэ сэргэлтийн бодлогийн талаар ТҮНТөвийн дарга С.Цогбаяр -Авлига ашиг сонирхолоос урьдчилан сэргийлэх талаар АТГазрын Соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссор Жамъяанчойжил
-Байгууллагын соёл, уур амьсгал сэдвээр Удирдлагын академи, Доктор, дэд профессор Б.Хэрлэн,
-Төрийн албан хаагчийн ёс зүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Захиргааны процесс сэдвээр
Доктор, дэд профессор А.Алтанзул
-Төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдэл, ажлын цаг ашиглалт, ажлын байрны тодорхойлолт сэдвээр Захиргаа, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн нар сургалтыг зохион байгуулж, ГХБХБГазрын дарга Б.Насанжаргал цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
“ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР”-Т АЛБАН ХААГЧИД ХАМРАГДАВ.
3 дугаар сарын 20-ны өдөр Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий “Цусаа бэлэглэх өдөр”-ийг жил болгон зохион байгуулагддаг бөгөөд газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албан хаагчид хамрагдсан.
СУМДЫН ГАЗРЫН ДААМЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сумдын Газрын даамлуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1. Урианы жилийн ажлын төлөвлөгөөг танилцуулах
2. Албан хаагчдын мөнгөн хуримтлалын журмыг хэлэлцэн батлах
3. Салбарын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагаа, цахим хөгжлийн чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулах
4. Салбарын хэмжээнд 2024 онд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлын талаар чиглэл өгөх
5. Газрын дарга сумдын газрын даамалтай Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГАЛТАД ОРОЛЦЛОО
Жил бүр зохион байгуулагддаг гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургалтад 2024.03.28-ны өдөр 16.00 цагт Барилга хот байгуулалтын мэргэжлийн ангийн 11 албан хаагч нар оролцсон. Дадлага, сургалтын үеэр аймгийн мэргэжлийн алба, мэргэжлийн ангийн томилгоот бүлгүүдэд "Бэлэн байдлын үзлэг" хийв.
ГАЗРЫН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
3 дугаар сарын мэдээ Монгол улсын ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газарт өгсө чиглэлийн хүрээнд Монгол улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшил, ашиглалтын бүртгэл, түүний хяналтын үйл ажиллагааг шалгаж холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 дугаар тушаалынн дагуу Эрдэнэ, Сэргэлэн сумын 2003-2023 оны хооронд иргэн, хуулийн этгээдэд газар өмчлүүлсэн, эзэмшүүлсэн, ашиглуулсан асуудлыг шалгах ажлыг 1 дүгээр сарын 29-ны өдрөөс эхлүүлэн Газрын удирдлагын хэлтсийн бүх мэргэжилтэн, Геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч нар ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд Эрдэнэ сумын 7274 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшил, 11786 иргэнд газар өмчлүүлсэн судалгаа, нийт 19060, Сэргэлэн сумын 9007 иргэнд газар өмчлүүлсэн судалгаа, 17806 иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн судалгаа, нийт 26813 мэдээллийн санд бүртгэдсэн нэгж талбарын судалгааг гарган газрын суурь үнэ, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй тулгах, газар дээрээ үйл ажиллагаа явуулж буй эсэх хяналт шалгалт хийж,Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газарт 2024 оны 03 дугаар сарын 15-нд Сэргэлэн, Эрдэнэ сумдын нийт 45873 нэгж талбарын иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил ашиглалтын судалгааг гаргаж хүргүүлсэн.
Суурь судалгаа газрын мониторингийн чиглэлээр:
Газрын төлөв байдал чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлтийг Газрын мониторингийн цахим системээр хүлээн авч баталгаажуулан ажиллаж байна. 2023.03.25-ны өдрийн байдлаар 112 мэдэгдэх хуудас хэвлэж өгснөөс 97 захиалгат хянан баталгааны тайланг цахимаар ирүүлэн баталгаажуулан ажилласан байна.
Газар зохион байгуулалтын чиглэлээр:
Газрын тухай хуулийн 23 дугаар 23.2.4 дэх заалтын дагуу Засгийн газраар 27 сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах 17053 нэгж талбарын 330261,64 га газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтаар Газар зохион байгуулалт, хот байгуулалтын цахим системд бүртгэж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газарт хүргүүлсэн.
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭС
Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд:
- Аймгийн барилга угсралтын аж ахуйн нэгж, аймагт бүтээн байгуулалт ажил хийж байгаа аж ахуйн нэгж, Орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн уулзалтыг аймгийн Засаг дарга, удирдлагууд 2024 оны 03 сарын 25-нд зохион байгуулсан.
- 2024 оны 03-р сарын 11-нд газрын даамлуудын цахим сургалт, 03-р сарын 22-нд газрын даамлуудын зөвлөгөөнд барилга хот байгуулалтын чиглэлээр хийгдэх ажлын талаар мэдээлэл, зөвлөмж өгч ажилласан.
- Орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа орон сууцны судалгааг 26 сумын хэмжээнд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршлыг тодорхойлон Барилга хот байгуулалтын яамруу цахим хаягаар судалгааг хүргүүлсэн.
Хэлтсийн үйл ажиллагааны хүрээнд:
- Сумын хөгжил, Инженерийн дэд бүтцийн хангамжийн судалгааг 2024 оны 03 сарын 15-нд цахим хаягаар хүргүүлсэн.
Хот байгуулалтын чиглэлээр:
- Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах баталгаажуулах ажлын хүрээнд нийт 2024 онд 15 архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулан баталсан ба энэ сард 5 архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон.
- Зураг төсөл зөвшилцөх баталгаажуулах шатанд байршилыг ерөнхий төлөвлөгөөний хүрээнд батлах, орон нутгийн саналыг зурагт тусгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. 2024 онд 17 зураг зөвшилцсөнөөс энэ сард 6 зураг төсөл зөвшөөрөлцсөн.
Барилга байгууламжийн эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл ашиглалтад оруулах үйл ажиллагааны чиглэлээр:
- Барилга эхлүүлэх зөвшөөрөл олгох ажлын хүрээнд нийт 2024 онд 12 зөвшөөрөл олгосноос энэ сард 8 зөвшөөрөл олгоод байна.
- Барилга ашиглалтад оруулах үйл ажиллагааны хүрээнд нийт 2024 онд 14 барилга байгууламжийг ашиглалтад оруулсанаас энэ сард 7 барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна.
Барилга захиалагч, хяналтын чиглэлээр:
- 2024 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 43 төсөл арга хэмжээ 64,1 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил захиалагчийн чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
- Үүнд зураг төсөл 18, барилга байгууламж 10 байна.
- Гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлагдах 28 барилга байгууламж байна.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа 15 ажил он дамжин хэрэгжиж байна.
- Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Зуунмод сумын Зүүндэлгэр багийн ирээдүй цэцэрлэгийн барилгын засварын ажлыг Есөн хэлхээ ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулав.
- Батсүмбэр сумын багийн төвийн цэцэрлэгийн барилга, Зуунмод сумын 5-р багийн цэцэрлэгийн барилгуудад архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулан Зургийн гэрээ байгуулсан.