2024 оны 2-р сарын үйл ажиллагааны тайлан

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭС

Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд:

  • 2023 оны захиалагчийн ажлын хүрээнд хийгдсэн ажил ажлууд, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн хүрээнд хийгдсэн ажлын бичиг баримтуудыг архивлах ажлыг хийсэн.
  • Барилгын хөгжлийн төвийн Барилгын мэдээлэл сэтгүүлийн 3-р сарын дугаарт  2023 оны үйл ажиллагааг сурталчилахаар мэдээлэл хүргүүлсэн.
  • Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах журмын хүрээнд Зуунмод сумын 1, 2-р байрны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр хүсэлт ирүүлсэн “Энх тэргүүн констракшн”ХХК төслийг 2024.02.22-нд ажлын хэсэг хуралдан шалгаруулахаар шийдвэрлэсэн.
  • 2024.02-19-22-ны өдрүүдэд Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн үйл ажиллагааны 2-р шатны хөгжүүлэлтийн ажлыг хүлээлгэн өгч сургалт зохион байгуулагдан 2 албан хаагч хамрагдсан.

Хот байгуулалтын чиглэлээр:

  • Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах баталгаажуулах ажлын хүрээнд нийт 11 архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулан баталсан ба энэ сард 9 архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон.
  • Зураг төсөл зөвшөөрөлцөх баталгаажуулах шатанд байршилыг ерөнхий төлөвлөгөөний хүрээнд батлах, орон нутгийн саналыг зурагт тусгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ онд нийт 10 зураг төсөл зөвшөөрөлцсөн ба энэ сард 11 зураг төсөл баталсан байна.
  • Барилга, инженерийн байгууламжийн зураглалыг шалгаж, хот байгуулалтын мэдээллийн санд 10  гүйцэтгэлийн  зураг  хүлээн авч акт олгосон ба энэ сард  4 гүйцэтгэлийн зураг хүлээн авсан.

Барилга захиалагч, хяналтын чиглэлээр:

2024 оныг түүхт ой хариуцлагатай төрийн алба гэсэн уриалга дэвшүүлэн улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 64,106.6 сая төгрөгийн 43 төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна. 

Үүнд :

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа 3,288,5 сая төгрөгийн 16 хөрөнгө оруулалтын ажилд захиалагчаар ажиллаж байгаа ба 1 ажил он дамжин 15 ажил шинээр эхлэхээр төлөвлөж, зураг төсөл боловсруулах, худалдан авах ажиллагааг зарлах ажил хийгдэж байна. Одоогоор 7 ажил тендер зарлагдсан байна.  8 ажил зураг төсөл боловсруулах шатандаа байна. 

Тендер зарлах шатандаа байгаа дараах ажил байна. Үүнд:

  • Зуунмод сумын Зүүндэлгэр багийн Ирээдүй цэцэрлэгийн засвар
  • Нийтийн орон сууцны гэрэлтүүлэг төсөл 5 байр (200, 1000 айлын 5 байр)
  • Баянцагаан сумын сургуулийн барилгын дээвэр засвар
  • Зуунмод сумын Хүнсний захын орчмын дулааны шугам сүлжээний засвар шинэчлэл (2023 оны санхүүжилт 57.7 сая төгрөг+2024 оны 20.0 сая=77.7 сая төгрөг)
  • Зуунмод сумын Унагалдайн андууд цэцэрлэгийн дулаалга, гадна тохижилтын ажил
  • Өндөрширээт сумын сургуулийн барилгын их засвар
  • Сүмбэр сумын сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийн засвар

Улсын хөрөнгө оруулалтын  хэрэгжиж байгаа 60,8 тэр бум төгрөгийн 27 барилга байгууламж, их засварын ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэж байгаа ба 15 төсөл он дамжин 11 төсөл шинээр эхлэхээр зураг төсөл боловсруулах, тендер зарлах шатандаа байна. Үүнээс 6 төсөл тендер зарлагдсан. 5 төсөл зураг төсөл боловсруулах шатанаа байна.

Засгийн газрын 2021 оны 212, 213 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох болон  ашиглалтад оруулах” дүрмийн хүрээнд :

  • Барилга эхлүүлэх зөвшөөрөл энэ онд нийт 6 барилга байгууламжид олгон энэ сард 2 барилга байгууламжид олгосон байна.
  • Барилга ашиглалтад оруулах үйл ажиллагааны хүрээнд энэ онд нийт 12 барилга байгууламжийг ашиглалтад оруулсан ба энэ сард 4 барилга байгууламж ашиглалтад орсон.

 

ГАЗРЫН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

2 дугаар сарын мэдээ Монгол улсын ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газарт өгсө чиглэлийн хүрээнд Монгол улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшил, ашиглалтын бүртгэл, түүний хяналтын үйл ажиллагааг шалгаж холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 дугаар тушаалынн дагуу Эрдэнэ, Сэргэлэн сумын 2003-2023 оны хооронд иргэн, хуулийн этгээдэд газар өмчлүүлсэн, эзэмшүүлсэн, ашиглуулсан асуудлыг шалгах ажлыг 1 дүгээр сарын 29-ны өдрөөс эхлүүлэн Газрын удирдлагын хэлтсийн бүх мэргэжилтэн, Геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч нар ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд Эрдэнэ сумын 6250 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшил, 11786 иргэнд газар өмчлүүлсэн судалгаа, 11685 мэдээллийн санд бүртгэгдсэн нэгж талбарын судалгааг гарган газрын суурь үнэ, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй тулгах, газар дээрээ үйл ажиллагаа явуулж буй эсэх хяналт шалгалтыг хийж байна. Сэргэлэн сумын 8980 иргэнд газар өмчлүүлсэн судалгаа, 16416 иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн судалгаа, 17226 мэдээллийн санд бүртгэдсэн нэгж талбарын судалгааг гарган газрын суурь үнэ, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй тулгах, газар дээрээ үйл ажиллагаа явуулж буй эсэх хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Түвшинбат, Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Энхбаатар, Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Т.Тамир, Хяналтын шалгалтын хэлтсийн Улсын байцаагч Х.Нямдулам нар Сэргэлэн суманд 02 дугаар сарын 26-27-ны өдөр ажиллаж, суурь судалгааг архивын баримт бичиг, нэгж талбарын хувийн хэрэгтэй тулган шалгаж ажлыг гүйцэтгэн зөвлөмж, чиглэл авч ажиллаа

Захиргааны хэлтэс

Монгол улсын засгийн газрын шийдвэрийг үндэслэн аймаг орон нутгийн удирдлагаас өвөлжилтийн байдал хүндэрсэн энэ цаг үед ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад зудын эрсдэлтэй байгаа сум орон нутагт дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уриалж малчдад туслах аяныг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд манай байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалин болох 2 765 000 төгрөг,  нэмнээ, бээлий, адуучин малгай, хурганы уут 1 186 000 төгрөгний эд зүйлсийг оёж хандивлаж байна.

Мөн  уриалгыг дэмжин хамтран ажилласан компаниуд болох Монтед констракшн ХХК-200000, Клаймакс интернэшнл ХХК-200000, Баяндөрвөлж ХХК-200000, Төвцогтөлзийт ХХК-200000, Өгөөмөр-Уул ХХК-200000, Нью прожект констракшн ХХК-200000, Арбулаг ХХК-200000, Төв тэгш хэм ХХК-100000, Лэнд мэп ХХК-60000, Дойтын булаг ХХК-100000 мянган төгрөгийг  тус тус хандивлан аянд нэгдлээ.

Нэр төрөл

Тоо ширхэг

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

Бээлий

19ш

3500

73000

Нэмнээ жижиг

6 ш

20000

120000

Нэмнээ том

70000

560000

Хурганы уут

19 ш

15000

285000

Малгай

13 ш

30000

390000

Хурганы нэмнээ

3000

9000

Дүн

 

 

1 437 000

 

Албан хаагчдын нэг өдрийн цалин-2 765 000

ХХК-1 660 000

Эд материал-1 437 000

Нийт 5 741 000

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР