"ГАЗРЫН МОНИТОРИНГ ХЯНАН БАТАЛГАА" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2022-11-28




Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсээс 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Суурь судалгаа, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн албан хаагчид, нийслэлийн 9 дүүргийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх зорилгоор “Газрын мониторинг, хянан баталгаа” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалтын эхний өдөр Газрын удирдлагын нэгдсэн цахим системийн дэд систем болох мониторингийн цахим системийн үйл ажиллагаа, хөгжүүлэлтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, баримтлах зарчим, хууль эрх зүй, журам, аргачилсан зааврын талаарх ойлголт, газрын төлөв байдал, чанарын захиалгат болон төлөвлөгөөт хянан баталгааны ажил гүйцэтгэх, хянан үзэхэд анхаарах асуудал, бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх, геологи хүрээлэн буй орчны мэдээллийн санг геопорталаар дамжуулан хэрэглээнд нэвтрүүлэх нийт 8 чиглэлээр мэдээлэл өглөө.
Сургалтын 2, 3 дахь өдрүүдэд мэргэжилтнүүдэд Зайнаас тандан судлалын үндэс, ажиллах зарчим, цахилгаан соронзон долгионы чанар, спектрийн ойлтууд, хиймэл дагуулын мэдээ татах, өгөгдөл мэдээнд спектрийн дүн шинжилгээ, боловсруулалт хийх, сувгийн нийлэмж үүсгэх, ургамлын индекс тооцоолох, бэлчээрийн газрын өөрчлөлтийг зайнаас тандан судлалын аргаар хэмжилт, боловсруулалт хийх, ургац тодорхойлох, үр дүнг тооцох чиглэлээр практик олгох сургалтыг зохион байгуулах юм.
Санал асуулга