"КАДАСТРЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022-11-18








Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монгол улсын их сургууль, Монголын кадастрын холбоо хамтран "Кадастрын тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан бөгөөд тус хуралд Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл болон хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулиудын багш, судлаач, оюутнуудын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Тус эрдэм шинжилгээний хуралд кадастрын салбарт тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх нийт 12 төрлийн илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд Газрын багц хууль, Газрын харилцааны цахим шилжилт, Гурав болон дөрвөн /3D, 4D/ хэмжээст кадастр, Блокчейн технологийн хэрэглээ зэрэг сэдвүүд онцлог байлаа.
Санал асуулга