ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2022-11-22








Зуунмод хотын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд 2000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний ажлын зураг төсөл нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019.08.06-ны 89 дүгээр тогтоолоор батлагдсан.
Төв аймгийн Зуунмод хотын 5 дугаар багт шинээр байгуулахаар төлөвлөгдөж байгаа 2000 айлын орон сууцны хорооллын төлөвлөлтийн нийт талбай 16.28га, газар чичирхийллийн 7 балл, 2140 өрх айл буюу 6848 хүн ам, 150 ортой хүүхдийн цэцэрлэг 2, 940 хүүхдийн сургууль 1, Худалдаа үйлчилгээний барилга 10, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зам, дугуйн зам зогсоол, дулаан гражтай байхаар тооцож төлөвлөсөн.
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хорооллын төслийг 3 үе шаттайгаар 3 багцаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тул хавсралтад заагдсан сонгон шалгаруулалтад санал ирүүлэхдээ Багц:1 /Хавсралт-1/, Багц:2 /Хавсралт-2/, Багц:3/Хавсралт-3/ багцаар төслийн сонгон шалгаруулалт санал ирүүлэхийг урьж байна. Хороолол байгуулах төсөлд оролцогч 2, 3 дугаар багцад санал ирүүлэх боломжтой.
Оролцох хүсэлтэй барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий аж ахуйн нэгжүүдийг орон сууцны хороолол барих төслөө 2022 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 13.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэхийг урьж байна.
Төслийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд төслөө Төв аймгийн Зуунмод сум,6-р баг. Төр, захиргааны 2-р байр 2-р давхар. Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпораци ОНӨААТҮГазар Г.Хишигдорж 70272840, 86170303
Санал асуулга