ЗУУНМОД ХОТОД ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2022-06-30

“Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” хууль болон “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын хүрээнд Зуунмод хотод 5 байршилд орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ онд Зуунмод хотын 2 байршилд төсөл хэрэгжүүлэгч шалгарч, төсөл хэрэгжүүлэх эрх болох батламж гардан ажлаа эхлүүлсэн. /1 дүгээр баг, хүнсний үйлдвэрийн 34, 35, 36 дугаар байр Гранд мета ХХК, 1 дүгээр баг, Мал эмнэлэг, үржлийн байр Тусгал төв ХХК/
Өнөөдөр буюу 2022.06.30-нд аймгийн Засаг даргын захирамжаар “Алаг хайрхан бугат” ХХК БАМ-ын 31, 32, 33-р байрны төсөл хэрэгжүүлэх батламж гардан авлаа. Энэ төсөлд БАМ-ын нийтийн сууц 31, 32, 33-р байны 24 айлыг дахин төлөвлөлтөд хамруулан 2 үе шаттайгаар буюу 2023 онд 12, 2024 онд 12 айлыг төслийн хүрээнд орон сууцаар хангах юм.
Орон сууцны төслийн хүрээнд 20 айлын 5-6 блок орон сууцны барилга байгууламж барихаар төлөвлөж байна. Зуунмод хотын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжих дараах байршлуудад төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүд орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлэх боломжтой.
Үүнд:
• Зуунмод сум 1-р баг Хүнсний үйлдвэрийн 1, 2- дугаар байр орчим
• Зуунмод сум, 1-р баг, 3, 4, 5 дугаар байр орчим
Зуунмод сум, 1-р баг, 15 дугаар байр
Санал асуулга