ЗУУНМОД ХОТОД 30 МЕГАВАТТЫН ДУЛААНЫ СТАНЦЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2022-08-29








Төв аймаг Зуунмод хотын болон сумдын “Инженерийн дэд бүтэц болох эрчим хүч, цэвэр, бохир ус, дулаан хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээг, шинэчлэх өргөтгөх ажлуудыг ээлж дараатай хэрэгжүүлсээр байна. Үүний нэг болох олон жилийн хүлээлттэй байсан дулааны станцын барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж, шав тавилаа. Шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүн Ж.Батжаргал, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй албаны зочид, БНСУ-ын гүйцэтгэгч компаниудын удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо. БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2024 оны дулааны улиралд багтаан хийж гүйцэтгэхээр "Бьюксан Инженеринг" компани шалгаран ажлаа ийнхүү эхлүүлж байгаа нь энэ юм.
Тус станц нь 30 мегаваттын хүчин чадалтай, аймгийн төвөөс 2.5 км зайд 9 түгээх төв бүхий 10.1 км шугамын урттай баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд дулааны станц ашиглалтад орсноор Зуунмод хотын айл өрхүүд эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин тэлэх, агаар орчны бохирдол буурах боломж бүрдэнэ. Мөн шинэ станц ашиглалтад орохтой холбогдуулан Зуунмод хотын дулаан, цэвэр, бохир усан хангамжийн 12,9 км урт шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж эхлүүлээд байна.
Санал асуулга