ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА










“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын хүрээнд Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн Засаг даргын 2021.03.18-ны өдрийн а/168 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:
Д/д |
БАГЦ |
БАЙРШИЛ |
ТАЙЛБАР |
1 |
БАГЦ-1 |
1, 2- дугаар байр орчим |
Тус байрууд нэг байрлалд байдаг ба нийт 1,3 га талбайд төсөл хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгч багц тус бүрт болон 2 багцад нийлүүлэн санал ирүүлэх боломжтой. Орон сууцны 5 барилга байгаа ба 1 давхар, 1960 оноос өмнө баригдсан. Чулуун суурьтай чулуун болон модон ханатай. |
2 |
БАГЦ-2 |
34, 35, 36 дугаар байр орчим |
|
2 |
БАГЦ-3 |
Зуунмод сум, 1-р баг, 31, 32, 33 дугаар байр |
Нийтийн сууцны 3 байр 1981-1987 онуудад баригдсан чулуун суурьтай модон ханатай. Төсөл хэрэгжүүлэх талбай 3600м2 |
3 |
БАГЦ-4 |
Зуунмод сум, 1-р баг, 3, 4, 5 дугаар байр |
Нийтийн орон сууцны 3 байрны барилгууд нь 1981-1987 онуудад баригдсан чулуун суурьтай. Тоосгон ханатай. Төсөл хэрэгжүүлэх талбай 4342м2 |
4 |
БАГЦ-5 |
Зуунмод сум, 1-р баг, 15 дугаар байр |
Нийтийн орон сууцны барилга нь 1974 онд баригдсан чулуун суурьтай тоосгон ханатай. Төсөл хэрэгжүүлэх талбай 1400м2 |
5 |
БАГЦ-6 |
Зуунмод сум, 1-р баг, Мал эмнэлэг, үржлийн байр, нийт 0,3 га |
Одоо байгаа барилгууд нь 1970 онд баригдсан чулуун суурьтай модон ханатай. Төсөл хэрэгжүүлэх талбай 3000м2 |
Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10.00-15.30 цагийн хооронд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2 давхарт хүлээн авна. Тус өдрийн 16:00 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.
Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг бичиг баримт бүрдүүлсэн байна. Үүнд:
- Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
- Татвар, нийгмийн даатгал болон нийслэлийн Шүүхийн нэгдсэн архиваас авсан тодорхойлолт
- Нотариатаар баталгаажуулсан түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж хамтарч консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/
- Барилгажилтын төсөл /Эскиз, гадна шугам сүлжээний шийдэл/
- Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
- Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
- Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
- Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгаа, Гадаад хэл дээрх бичиг баримтыг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/
- Төслийг хэрэгжүүлэх техникийн чадавхийн мэдээлэл /өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, машин механизм, хүний нөөцийн мэдээлэл, удирдлагын багийн танилцуулга/
- Төсөл хэрэгжүүлэгч нь гуравдагч этгээдэд төсөл хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэхийг хориглох ба зөвхөн өөрийн аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлж дуусгана.
- Орон нутгийн зүгээс шугам сүлжээний эх үүсвэрийн чиглэлээр /усан хангамж, дулаан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамжийн дэд станц/ гарах зардлыг хариуцан хөрөнгө оруулна. Мөн хорооллын төв авто зам байгуулах ажлыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ.
- Төсөл хэрэгжүүлэгч нь орон сууцны төслийн зураг төсөл боловсруулан батлуулах, орон сууцны барилга байгууламж барьж ашиглалтад оруулах ба гадна зам талбай, тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол, гэрэлтүүлгийг БНбД-ийн хүрээнд төлөвлөн хэрэгжүүлнэ.
ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Хаяг: Монгол улс, Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
Утас: 70273167, 99063706 /ажлын цагаар/
Вэб сайт: www.tov.gazar.gov.mn