БАЯНХАНГАЙ СУМАНД 50 ОРТОЙ СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРЫН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
2021-10-23










Чуулганы чөлөөт цагаар тойрогтоо ажиллаж байна. Төрөөс иргэдийнхээ хөгжил, эрүүл мэндийг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр орон нутгийн хөгжлийг тэтгэсэн бүтээн байгуулалтыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд өнөөдөр #Баянхангай суманд сурагч, хүүхдүүд маань эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох чанар, стандартын шаардлагад бүрэн нийцсэн 50 ортой шинэ дотуур байрын барилга ашиглалтад орлоо. Уг бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Ар булаг ХХК"-ийн хамт олон чанартай, шуурхай гүйцэтгэж, хугацаанд нь хүлээлгэн өглөө.
Шинэ байртай холбогдуулан Н.Энхболд гишүүний хамт БШУ-ны сайдад хүсэлт тавьж, 20 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд хогшлыг шийдвэрлүүлэн өглөө.
Уг дотуур байр ашиглалтад орсноор малчин өрхийн хүүхдүүдийн нийгмийн баталгаа хангагдаж, тавтай тухтай орчинд сурч, хөгжих боломж бүрдэж байна.
Санал асуулга