ЗУУНМОД ХОТЫН ШИНЭ ДЭД ТӨВИЙН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДАН ХЭРЭГЖИЖ БАЙНА
2021-01-21



Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Зуунмод хотын шинэ дэд төвийг байгуулахаар нийт 20 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулагдан батлагдаж, эхний ээлжийн барилга байгууламж, шугам сүлжээ, авто зам байгуулагдсан.
Үүнд:
Монгол туургатан театр, Авто вокзал, Хуурай замын цэргийн командлалын штабын барилга, 50 айлын орон сууц, 6 айлын Таун хаус, 10 айлын орон сууц, ХААН банкны офиссын барилга ашиглалтад орсон.
Шинээр 12 айлын орон сууцны барилга баригдаж байна. Мөн археологи, палентеологи, угсаатны зүйн музейн музейн цогцолбор байгуулахаар газар олголт хийгдэж, зураг төсөл боловсруулах ажил хийгдэж байна.