Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа

2020-09-21

“Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд ТӨРИЙН үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн харьяа агентлагууд / ГХБХБГ, УБХ, ХХААГ, БОАЖГ, МЭГ, СХЗХ, УЦУОШГ,ОНӨГ/ болон Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа агентлаг, байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 09 сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд тус байгууллагуудаас хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлан, иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн энэ үеэр Соёлын яам, НЗДТГ-аас хамтран хэрэгжүүлж байгаа “Соёлын цаг” аяны хүрээнд аймгийн “Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид тоглолтын дээжээсээ үзэгч олондоо өргөн барьсан юм

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР