ТӨВ АЙМАГ “ЯГ ОДОО ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЦЭГЛЭЕ” ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г Дэлхийн 187 орон 1991 оноос хойш өнөөг хүртэл 29 дэх жилдээ жил бүлийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн. Энэ хүрээнд Монгол Улс 1997 оноос нэгдэн, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”- ыг уламжлал болгон 23 дах жилдээ зохион байгуулсаар байна.
Тус аянд 2018 онд “Эерэг бол гоё”, 2019 онд “Ойлгоё хүндэлье” уриан дор нэгдэж байлаа. Энэ жилийн хувьд “Яг одоо хүчирхийллийг цэглэе!” уриан дор аянд нэгдэж байна. Энэ хүрээнд 11 дүгээр сарын 25-ны өдөр орон нутгийн телевиз болох Төв телевизийн цахим шууд нэвтрүүлэгт оролцон тус аянд нэгдэж байгаагаа илэрхийлэн, 27 сумын удирдлагууд болон ард иргэддээ хандан уриалга гарган ажиллаж байна.
Ингээд та бүхэн маань Ковид цар тахал нүүрлэсэн, хөл хорионы цаг үед гэр, гэртээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, тэдэндээ цаг гарган, хүчирхийллийг хамтдаа цэглэхэд далайд дусал нэмж, цахим мэдээллийг түгээж тус аянд манай хамт олон нэгдэж байна.