Төсөл сонгон шалгаруулалтанд урьж байна

2020-06-11

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ АШИГЛУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2020.06.02-ны өдрөөс 2020.07.29-ны хугацаанд Зуунмод сумын Номт /1 дүгээр/ багийн доорхи байршлуудад газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

  1. Номт /1 дүгээр/ багт газар эзэмшүүлэх.

Газрын байршил

 

Талбай хэмжээ

Зориулалт

Хугацаа

/Жил/

1

Манзушир өргөө хотхон, шинэчлэлийн гудамжны урд талд

10,4 га 104000 м2

Их сургуулийн цогцолбор

15

2

Оёдлын үйлдвэрийн байрны замын урд талд

0,05 га 500 м2

Сэргээн засах төв

15

3

3,4,15-р байрнуудын дахин төлөвлөлт

0,3 га 3000 м2

Орон сууц хороолол /Дахин төлөвлөлтөөр/

15

4

БАМ-ын 31,32,33-р байрнуудын орчим

0.2 га 2000 м2

Орон сууц хороолол /Дахин төлөвлөлтөөр/

15

5

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын урд талд 5 дугаар байр

1.3 га  13000 м2

Орон сууц хороолол /Дахин төлөвлөлтөөр/

15

6

Энхжин хотхон, аймгийн нэгдсэн эмнэлэг орчим

0,35 га 3500м2

Орон сууц хороолол /Дахин төлөвлөлтөөр/

15

7

Мал үржлийн байр, ХАА-н байр

 

Орон сууц хороолол /Дахин төлөвлөлтөөр/

15

8

Бараат уулын зүүн энгэр

22,5 га 225000 м2

“Бие хэл сэтгэл” 3 бурхан бүхий уулын хэсгийн тохижилт

15

 

 

Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн, ААН, байгууллага 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 29-ны дотор Зуунмод Хотын Захирагчийн ажлын албанд төслөө ирүүлэхдээ доорхи материалыг бүрдүүлж битүүмжилсэн хайрцагт хийнэ.

-Төсөл нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, ажил үйлчилгээний чиглэлд нийцсэн, стандартыг хангасан байх./Тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэлтэй түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн гэрчилгээ, банкны зээлийн эрхийн баталгаа, дансны хуулга/

-Дэд бүтцийг бий болгох төлөвлөлт /Зураглал, зардалын тооцоо/

-Барилга хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагад нийцсэн байх

-Төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй байх

            -Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх.

            -Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавхи, нөөцтэй байх.

            -төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо хэмжээ

            -тухайн хот тосгон суурин газрын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх

            -Улс орон нутагт оруулах орлогын хэмжээ

-Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар болон удирдлагын иргэний үнэмлэхний хуулбар.

- Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх

Төсөл сонгон шалгаруулалтаар газар авсан иргэн, ААН, байгууллагатай газар эзэмших гэрээнд  доорхи нөхцөлүүдийг тусган гэрээ хийнэ. Үүнд:

-Барилгыг өнгө үзэмж сайтай стандартын шаардлага хангасан арга зүйгээр орчин үеийн шийдэлтэй зургийг мэргэжлийн байгуулгаар хийлгэнэ. Зурагт орчны тохижилтын зургийг хамт хийлгэж түүний дагуу тохижуулана.

-Техникийн нөхцлүүд болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хийлгэнэ.

-Төсөл сонгон шалгаруулалтаар тодорсон иргэн аж ахуй нэгж байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсний дараа газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно.

Холбогдох мэдээллийг WWW.TUV.GAZAR.GOV.MN, WWW.ZUUNMOD.TO.GOV.MN  WWW.MLE.MN хаягаар тодруулж лавлах утас: Газрын даамал-89114840 Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар 70272262 утсаар тус тус лавлана уу.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР