МӨНГӨНМОРЬТ СУМЫН СОЁЛ, СПОРТЫН ТӨВИЙН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ
2019-10-22


Төв аймаг 2018-2019 оныг "Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил" болгон зарлаж, урианы жилийнхээ хүрээнд олон ажлыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Нийгмийн салбар тэр дундаа иргэдийнхээ соёл, спортын чиглэлээр явуулах үйл ажиллагааг дэмжин улсын төсвийн 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёл, спорын төвийг барьж байгуулж, ашиглалтад хүлээлгэн өглөө.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Энхболд, аймгийн Засаг Дарга Ж.Батжаргал, аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав болон Мөнгөнморьт сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Барилгын ажлыг "Долоон болдог" ХХК гүйцэтгэжээ.
Санал асуулга