УГТААЛЦАЙДАМ СУМАНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019-10-23
Аймгийн ЗДТГазрын Хууль эрх зүйн хэлтэс, сумын ИТХ, ЗДТГазартай хамтран Угтаалцайдам суманд 2019 оны 10 дугаар сарын 21-22- ны өдрүүдэд НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд 112 иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл хамрагдаж Газрын тухай багц хууль болон сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулан заавар зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуж 24 иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийг сумын Засаг даргаар гаргуулж, газрын кадастрын зураглалыг хийж үйлчиллээ.
Санал асуулга