БАЯН СУМАНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-11-07

Төв аймгийн Баян суманд аймгийн ЗДТГазрын Хууль, эрх зүйн хэлтэс, Баян сумын ИТХ, ЗДТГазар, ГХБХБГазар хамтран НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгөөр ГУХэлтсийн дарга ГЭрдэнэбат "Иргэн төвтэй газрын харилцаа"сэдвээр иргэдэд мэдээлэл хийж, Газрын тухай багц хууль болон сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулан иргэдийн санал хүсэлтэнд хариулан заавар зөвлөгөө өгч ажиллалаа. Кадастрын мэдээллийн сангаар 16 иргэнд үйлчилгээ үзүүлэн 55 гарын авлага тараах материал тарааж, өвөлжөө хаваржааны талаар 11 заавар зөвөлгөө өгч, 2 иргэний газарт хяналтын хэмжилт, шинээр 8 иргэний газар болон үл хөдлөх хөрөнгөд хийж нийт 13 нэгж талбарт иргэнд кадастрын зураглалыг хийсэн.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР