ЗУУНМОД СУМАНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-11-15

Төв аймгийн ГХБХБГ-ын санал, санаачилгаар Зуунмод сумын ЗДТГ, төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Төрийн нэгдсэн үйлчилгээний төв хамтран Зуунмод сумын төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ИРГЭН ТӨВТЭЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг  2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр амжилттай зохион байгууллалаа.

                Тус үйл ажиллагааг нээж Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал, ГХБХБГ-ын удирдлагын хэлтсийн дарга Г.Эрдэнэбат, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбат нар нээж үг хэлэв.

                Нээлттэй хаалганы өдөрлөгөөр иргэдэд газрын тухай хууль болон холбогдох журам зааврыг сурталчлан таниулж, газрын харилцааны чиглэлээр тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, газрын талаарх мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөөг хүргэн, төрийн үйлчилгээг нэг дор түргэн шуурхай хүргэж ажиллалаа.

               Өдөрлөгийн үеэр ГХБХБГ-аас 2019 онд газрын харилцааны чиглэлээр хийж хэрэгжүүлж  буй онцлох ажил, үйл явц, хүрсэн үр дүнгийн талаарх танилцуулга хийж, мөн газар дээр нь газрын мэдээллийн сангийн нөхөн бүрдүүлэлт хийж, газар эзэмшигч ашиглагч нартай гэрээ байгуулан гэрээг дүгнэж, газрын төлбөрийг барагдуулан, иргэдтэй уулзалт зохион байгуулж, заавар зөвлөгөө өгч, гэрээ гэрчилгээ гарган ажиллалаа.

                Өдөрлөгийн үеэр “Төвт үнэлгээ” ХХК нь газрын кадастрын хэмжилт зураглалыг 50%-ийн хөнгөлттэй үнээр иргэдийн хүсэлтийн дагуу газрын байрлал дээр нь эргэлтийн цэгийг баталгаажуулж өгсөн.

                Өдөрлөгийн үеэр нийт ГХБХБГ-аас 6 төрийн албан хаагч, Улсын бүртгэлийн хэлтсээс 4 төрийн албан хаагч, Төвт үнэлгээ ХХК-ийн 2 ажилтан нийт 12 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 3-н үндсэн чиглэлийн хүрээнд 8 төрлийн үйлчилгээг давхардсан тоогоор 250 гаруй иргэнд үйлчилж ажиллалаа.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР