Стресс менежмент сургалтыг зохион байгууллаа

2019-11-12

Стресс менежмент сургалтыг 11 дүгээр сарын 11-ний өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Сэтгэцийн эмгэг судлаач Х.Балжмаа албан хаагчдад зохио байгууллаа. Сургалтаар Стресс гэж юу вэ?, Стресстэй байх ямар хор нөлөөтэй вэ? Стресс үүсгэгч хүчин зүйлс, Стресст хэрхэн бага өртөх талаар зохион байгууллаа. Мөн •1. ДАСАН ЗОХИЦОХ БУЮУ СЭТГЭЛ ЗҮЙН ДАРХЛААТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. Амьдрал баян гэдгийг хүлээн зөвшөөрөх. Хэн нэг хүн миний талаар муугаа ярьсан үед амархан гомдох биш  хүмүүс угаасаа л ийм байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн сэтгэл зүйн дархлаа хэрэгтэй. Мөн хүмүүс ийм гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс гадна би өөрөө ийм хүн гэдгээ хүлээн зөвшөөр. Өөрийгөө нээж олох хэрэгтэй гэсэн үг. Мөн нийгэмд ийм зүйл байдаг гэдгийг хүлээн  зөвшөөрөх дархлаа хэрэгтэй. •2. МӨРӨӨДӨЛТЭЙ, ЗОРИЛГОТОЙ, ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ ХҮН БАГА СТРЕССТДЭГ. Ажил ихтэй хүн бус ажлаа төлөвлөөгүй хүн бусдаас илүү их стресстдэг.  Учир нь эмх замбараагүй байдал тухайн хүнийг хямраадаг.  Зорилготой мөрөөдөлтэй хүн өдөр бүрээ төлөвлөдөг. Зорилгогүй хүн зорилготой хүнийг дагаж болдог. •3. МАГТААЛЫН ҮГ ХЭЛЭХ, СОНСОХ.  Сэтгэл гэдэг эрхтэн өвддөг, шаналдаг, хугардаг, бас баярладаг. Сэтгэлийг баярлуулдаг стресс тайлах хамгийн том зэвсэг бол магтаал.  Өглөө босоод урмын үг сонссон хүн бүтэн өдрийг туулах хүчтэй болдог.  Хааяа ч гэсэн өөрийгөө магтаж, гамнаж, хайрлаж байх хэрэгтэй. Мөн хэн нэгнээр магтуулж сурж, магтаалыг чин сэтгэлээсээ хүлээж авч чаддаг бай.  Магтаж байхад нь өмнөөс нь би тийм хүн бишээ, эсвэл би угаасаа л ийм хүн гэх мэтээр хүлээн авч хариулах юм бол тухайн хүн дахиад магтахаас цэрвэдэг.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР