Нээлттэй дуудлага худалдаанд урьж байна

Төв аймгийн Засаг даргын 2019 оны А/149 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдааг танхнимын хэлбэрээр зохион байгуулахаар зарлаж байна.
- Байршил:
1-р байршил: Дуудлага худалдааны хэлбэр: Танхим хэлбэрээр, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу Зуунмод сумын Номт 1 дугаар багт Хуульчдын хотхоны урд талд 10 нэгж талбарт 0,04 га /400м2 / газрыг амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдаа явагдана.
2-р байршил: Зуунмод сумын Номт 1 дугаар багт Хуульчдын хотхоны урд талд 1 нэгж талбарт 0,17 га /1075м2 / газрыг үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдаа явагдана.
3-р байршил: Зуунмод сумын Баруун зуунмод 6 дугаар багт Хүмүүн цогцолбор сургуулийн дотуур байрны хойд талд 1 нэгж талбарт 0,01 га /100 м2 / газрыг амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдаа явагдана.
2. Эзэмшүүлэх хугацаа: 15 жил /арван тав/
3. Анхны үнэ: 1-р байршил 9450000 /Есөн сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөг
2-р байршил 13110000/Арван гурван сая нэг зуун арван мянган/ төг
3-р байршил 400000 /Дөрвөн зуун мянган / төг
4. Дэнчин: 100142255408 дансанд тушааж баримтыг хавсаргана.
1-р байршил 945000 /Есөн зуун дөчин таван мянган/ төгрөгийг
2-р байршил 1311000 /Нэг сая гурван зуун арван нэгэн мянган төг/
3-р байршил /Дөчин мянган төг/
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг 100142200941 дансанд тушааж баримтыг хавсаргасан байх.
6. Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 09 цаг 30 минут хүртэл бүртгэж, баталгаажуулна.
7. Дуудлага худалдаа эхлэх: Зуунмод сумын ЗДТГ-ын иргэний танхимд 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 10:00 цагаас эхлэнэ.
8. Дуудлага худалдаанд ялагчийг тодруулах журам: Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагч болох бөгөөд ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн, өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын тухай мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна.
9. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ГХБХБГазрын вэбсайт сайт www.tuv.gazar.gov.mn болон www.mle.mn, /Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар/ page хуудаснаас тус тус мэдээлэл авна уу. Холбоо барих утас: 70272262, 88101208, 88017289,
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
ГАЗРЫН ХАРИЛЦАА БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР