“Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах багаж”сэдэвт сургалт зохион байгууллаа





Барилга хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төв, японы ЖАЙКА төслөөс 2018 оны 11 сарын 12-оос 13-ны хооронд хамтран зохион явуулсан “Монгол улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах багаж”сэдэвт 2 өдрийн сургалт амжилттай зохион явагдлаа. Тус сургалтанд аймаг бүрээс лабораторийн чиглэл болон барилгын асуудал хариуцсан 2 мэргэжилтэн хамрагдсан бөгөөд бетон шахалтын бат бэх хэмжигч багаж Шмидтийн алх, бетоны хамгаалалтын үе, зэврэлт хэмжигч багаж Profometer, хэт авианы долгион хэмжигч Pundit Lab+ зэрэг багажнуудыг танилцуулж, бодитоор дадлага хийж үзлээ. Манай байгууллагаас барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болормаа, инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Мөнхжаргал нар тус сургалтад хамрагдлаа.