Газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд урьж байна

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргын 2018 оны А/208 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа Баян-Өнжүүл сумын Засаг даргын тамгын газарт 2018 оны 08 дугаар сарын 10-ны 15.00 цагт цахимын хэлбэрээр явагдана.
№ |
Газрын байршил |
Зориулалт |
Талбай /га/ |
Дуудлага худалдааны анхны үнэ /мян.төг/ |
Дэнчин |
Газар эзэмшүүлэх хугацаа |
1 |
Фондын урд хотруу явдаг зам дагуу |
Шатахуун түгээх станц газ |
0.3 |
1 440 000 |
144 000 |
15 жил |
2 |
Фондын урд хотруу явдаг зам дагуу |
Шатахуун түгээх станц бинзен |
0.2 |
960 000 |
96 000 |
15 жил |
3 |
Сумын төв хогын цэгийн хойно |
Мал нядалгааны цэг |
1 |
1 600 000 |
160 000 |
15 жил |
4 |
Довын гуанз засмал замын зүүн талд
|
Шатахуун түгээх станц |
1 |
4 000 000 |
400 000 |
15 жил |
Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагтай дээр журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн Баян-Өнжүүл сумын ЗДТГазар газар дээр битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана.
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Баян-Өнжүүл сумын газрын даамлаас авна/.
- Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
- Дэнчин төлсөн баримт: Тө.Баян-Өнжүүл ЗДТГ н.с 100140455408 тоот дансанд тушаана.
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл.
- Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
- Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг- Төрийн сан банк 100140400941 тоот дансанд тушаана.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 88019505 утсаар болон Баян-Өнжүүл сумын ЗДТГазарт ирж лавлана уу.
БАЯН-ӨНЖҮҮЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР