АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН 32 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
2017-11-22

Төв аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 32 дугаар хуралдаан ЗДТГ-ын “Соёмбо” тэнхимд 2017 оны 11 дугаар сарын 22-ны өдөр хуралдлаа. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
- Иргэнд 2018 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил тогтоох тухай.
- Сумдын хилийн цэсийг тодотгон, хилийн цэсийн зураг батлуулах санал уламжлах тухай.
- Аймгийн 2017 оны төсвийн тодотгол батлах тухай
- Аймгийн 2018 оны төсөв батлах тухай
- Хэмжилтийн полигоныг улсын тусгай хэрэгцээнд авах тухай.
- Төрийн одон медаль уламжлах тухай
- Аймгийн шагнал олгох тухай
- Түрээсийн төлбөрийн жишиг үнийг шинэчлэх болон түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай.
- Журам батлах тухай.
- Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны 2017 оны тайлан гэсэн тус тус асуудлыг хэлэлцэнэ.
Санал асуулга