ГАР ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ АЯНЫГ ТӨВ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ӨРНҮҮЛЛЭЭ


Аймгийн Засаг даргын А/481 тоот захирамжийн дагуу "Гар тэжээл бэлтгэх аян зохион байгуулах тухай", Засаг даргын тамгын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газраас гаргасан уриалгын дагуу сумдад гар тэжээл бэлтгэх аян 2017.08.28 ны өдөр нээлтээ хийсэн.
2017-2018 оны мал аж ахуйн өвөлжилтөнд хүндрэл учрах төлөв ажиглагдаж байгаа тул орон нутгийн онцлог, өөрсдийн боломжинд тулгуурлан мал тэжээж болохуйц сөлийн хомоол, таана, хөмүүл, халгай, сүрэл, лай, үр тарианы хаягдал болон төмс хүнсний ногооны иш навч зэргээр гар тэжээл бэлтгэх уламжлалт арга ухааныг сэргээх, залуу үедээ уламжлуулах зорилгоор "Уламжлалт аргаар малын гар тэжээл бэлтгэх аян"-ыг олон нийтийн ажил болгон өрнүүлэн явж байна. Малчин, мал бүхий өрх 1 хонин толгойд 1 кг, байгууллага, аж ахуйн нэгжийн иргэн бүр 5 кг-аас доошгүй, сургуулийн ахлах ангийн сурагчид 3 кг-аас доошгүй гар тэжээл бэлтгэхийг уриалга гарган ажилласан бөгөд өнөөдрийн байдлаар нийт 36 байгууллагаас 9тн дарш, хомоол цуглаад байна.
Гар тэжээл бэлтгэхэд оролцсон байгууллагуудын жагсаалт:
1.Цагдаагийн газар
2. Онцгой байдлын газар
3.Насан туршийн боловсролын төв
4. Эрүүл мэндийн газар
5. Нийгмийн даатгалын хэлтэс
6.ХХААГазар
7.Төв-Азза
8. Орон нутгийн өмчийн газар
9. Аймгийн ИТХ
10. БОАЖГазар
11. Стандарт ХЗХ
12. 5-р сургууль
13. Хүмүүн сургууль/ ахлах ангийн сурагчид/
14. Аудитын газар
15. Бумбардай цэцэрлэг
16. Аймгийн Музей
17. Улсын бүртгэл
18. Хүмүүн ахлах сургууль / ажилчид/
19. УБЦТС Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв/
20. Шүүхийн шинжилгээний газар
21. Төрийн банк
22. Төв чандмань ДЭХГ
23. Унагалдай цэцэрлэг
24. Бүжинхэн цэцэрлэг
25. МЦХолбооны газар
26. Биеийн тамир спортын газар
27. Нийтийн номын сан
28.Хүмүүн бага сургууль
29.Боловсрол соёл урлагийн газар
30. Дэгдээхий цэцэрлэг
31. МСҮТ
32.Шүүх
33. Авто тээврийн газар
34. ГХБХБГазар
35.Хүүхдийн төлөө төв
36. Хүмүүн цэцэрлэг