Ажилчдын орон сууцны дуудлага худалдаа зохион байгуулагдана
2017-08-24
Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан "Газар зохион байгуулалтын төлөвлөгөө"-ний дагуу Зуунмод сумын Зүүндэлгэр 4-р баг "Ажилчдын орон сууц"-ны зориулалтаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулагдана. Бүртгэл 2017 оны 10-р сарын 03-ноос 10 дугаар сарын 05-ний хооронд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар 09-18 цагийн хооронд явагдана. Дуудах анхны үнэ 1230000 төгрөг, Бүртгүүлэхээр ирэхдээ оролцох хүсэлт бөглөх, иргэний үнэмлэхний хуулбар, дэнчин 10 хувийг 100142255408 тоот дансанд тушаах, тэмдэгтийн хураамж 100142200941 тоот дансанд 12500 төгрөг, бүртгэлийн хураамж 5000 төгрөгийг тус тус тушаана. Утас: 7027-3030, 7027-2262
Санал асуулга