Шатахуун түгээх станцын зориулалтаар дуудлага худалдаа зохион байгуулагдана.
Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан "Газар зохион байгуулалтын төлөвлөгөө"-ний дагуу Зуунмод сумын Номт 1-р баг Магнай трейд шатахуун түгээх станцын баруун талд "Шатахуун түгээх станц"-ын зориулалтаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулагдана. Бүртгэл 2017 оны 10-р сарын 02-ноос 10 дугаар сарын 04-ний хооронд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар 09-18 цагийн хооронд явагдана. Дуудах анхны үнэ 3350000 төгрөг, Бүртгүүлэхээр ирэхдээ оролцох хүсэлт бөглөх, иргэний үнэмлэхний хуулбар, дэнчин 10 хувийг 100142255408 тоот дансанд тушаах, тэмдэгтийн хураамж 100142200941 тоот дансанд 12500 төгрөг, бүртгэлийн хураамж 5000 төгрөгийг тус тус тушаана. Утас: 7027-3030, 7027-2262