“ГАЗРЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЛЭНД МЕНЕЖЕР 2 ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ НЭВТРҮҮЛЭХ, ХӨГЖҮҮЛЭХ” АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

2016-09-08

“ГАЗРЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЛЭНД МЕНЕЖЕР 2 ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ НЭВТРҮҮЛЭХ, ХӨГЖҮҮЛЭХ” АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА Зорилго: Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын XXI.1.57-д тусгагдсан “Газрын кадастрын мэдээллийн сан”-г солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд “Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх” гэрээт ажлыг 21 аймаг, 330 сумыг хамруулан /2013-2016 онд/ хэрэгжүүлж байна. Тус газар нь Газрын тухай хууль болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд улсын хэмжээнд кадастрын мэдээллийн санг эрхлэх, зохион байгуулах үүрэгтэй бөгөөд Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Гүйцэтгэгч: “Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх” гэрээт ажлыг “Топмаф” ХХК 2013/85 тоот гэрээ байгуулан гүйцэтгэж байна. Хамрах хүрээ: 21 аймгийн 330 сум Ач холбогдол: “Лэнд мененжер” програм хангамжийг нэвтрүүлснээр дараах боломжууд бүрдэх юм. Үүнд: Газрын кадастрын мэдээллээр үйлчлэх боломж бүхий нэгдсэн мэдээллийн сангийн програм хангамжтай болж иргэд интернет ашиглан газрын харилцаатай холбоотой мэдээллийг авах боломжтой болно. Газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаа шат бүрт хяналттай болж иргэн, хуулийн этгээдэд мэдээллээр ил тод, түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ. Газрын улсын бүртгэлийг засварлан, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлж цаасан болон тоон архив үүсэж цахимжина. Улсын хэмжээнд нэгдсэн нэг газрын кадастрын мэдээллийн сан бий болно. “Лэнд менежер” програм хангамжийг бусад байгууллагууд ашиглах боломжийг бүрдүүлсэн. Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан WGS-84 солбицол  тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд “Газрын кадастрын мэдээллийн сан”-гийн өгөгдөл геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжинэ. Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллийн зарим хэсгийг бүрдүүлнэ. Улсын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн санг холбосон мэдээлэл дамжуулах сүлжээ болон газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийн нэгдсэн нэг стандарттай мэдээлэл бүхий систем бий болно. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР