"Газрын бирж" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Газрын биржийн талаарх нэгдсэн ойлголтод хүрэх, Газрын бирж ажиллуулах журмын төсөл болон газрын биржийн програм хангамжийг ажиллуулахад иргэд, байгууллагаас гарах санал, санаачлагыг хүлээн авах, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий "Газрын бирж" хэлэлцүүлэг 2016 оны 11 дүгээр сарын 24-нд 14.00 цагаас Барилга, хот байгуулалтын яамны Хурлын танхимд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар, Монголын Нотариатчдын танхим, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, нийслэлийн Газрын алба, Төв,Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөлөл болон зарим судлаачид оролцлоо.