ГАЗРЫН ХАРИЛЦАА БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГИЙН ДҮНГИЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ

2016-12-23

  Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь 27 сумын газрын даамлуудын, албаны мэргэжилтнүүдийн оролцон 2016 оны жилийн эцсийн тайлангийн дүнгийн хурлыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга А.Лхагвахорол нээж газрын харилцааны бодлого, төлөвлөлтийн талаар авах арга хэмжээний талаар, Газар зохион байгуулалт, төлөвлөлт мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Эрдэнэбат 2016 оны жилийн эцсийн газрын нэгдмэл сангийн тайлан мэдээ гаргалтын чанарыг сайжруулах, цаашид газрын харилцааны чиглэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан арга хэмжээг хэрэгжүүлэх, газар олголтын талаарх алдаа дутагдал, доголдолыг арилган Сумдын даамлын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх талаар, Инженерийн хайгуул, газар өмчлөл хариуцсан мэргэжилтэн Б.Насанжаргал 2017 онд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх, Газрын нэгдмэл сангийн тайлангийн гаргалт, Газрын төлбөр үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Бадамгарав Газрын биржийн программын талаар, кадастрын мэргэжилтэн Ш.Жаргалсайхан  Газрын нэгдмэл сангийн тайлангийн гаргалт, нягтлан бодогч Д.Бадамханд газрын гэрчилгээ, нэгж талбарын хувийн хэрэг, үнэт цаасны тооцоо зэрэг салбар салбарын ажлын талаар зөвлөмж заавар зөвлөгөө өглөө. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР