МОНГОЛ УЛСАД ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН АХА ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ–аас ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлуудыг зохион байгууллаа. Үүний хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Засаг даргын харьяа агентлагуудын төрийн албан хаагчдын дунд Үндсэн хуулийн эрх зүй, төрийн албаны стандарт сэдвийн хүрээнд мэдлэг сорих АХА тэмцээнийг 2017 оны 01 сарын 13-ны өдөр аймгийн ЗДТГ–ын хуралдааны танхимд зохион байгуулсан байна. Тус тэмцээнд хэлтэс агентлагуудын 34 төрийн албан хаагч оролцсоноос Тэргүүн байрт аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Янжинсүрэн, Дэд байрт аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Д.Оюунболд, 3 дугаар байрт аймгийн Прокурорын газрын ажилтан Г.Намжил нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо -