АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2017-01-20

Аймгийн Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч Ж.Батжаргал аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, харьяа агентлагууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа. Гэрээнд Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилтуудыг байгууллага бүр салбарын хүрээндээ бүрэн хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөсөн байна. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал гэрээ байгуулсан агентлаг, хэлтсийн дарга нарт хандаж үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажлуудаа шат шатанд хяналт тавьж, цаг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлж ажиллахыг анхаарууллаа. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР