“ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД ОРОН ЗАЙН СУУРЬ МЭДЭЭЛЛИЙН САНГ АШИГЛАХ НЬ” сэдэвт 5 өдрийн сургалт зохион байгуулагдлаа

2017-01-30

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төсөл, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Ногоон алт” төсөл хамтран “ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД ОРОН ЗАЙН СУУРЬ МЭДЭЭЛЛИЙН САНГ АШИГЛАХ НЬ” сэдэвт 5 өдрийн сургалт 2017 оны 01 дүгээр сарын 23-28-ны өдрүүдэд ОБЕГ дээр боллоо. Сургалтын нээлтийн арга хэмжээн дээр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, штабын дарга, ОБ-ын хурандаа П.Баттогтох, ХХААХҮЯ-ны МААБХЗГазрын дарга Л.Чой-Иш, ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү,  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэнгүүд байлаа. Сургалтад 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд оролцож байна. Мэргэжилтнүүд Орон зайн өгөгдлийн сангийн програм хангамж /ArcGIS/ дээр ажиллаж сурч, өвөлжөө хаваржаа бүрд 60 гаруй төрлийн мэдээллийг хэрхэн цуглуулах аргачлалыг мэдэж, улмаар сумын мэргэжилтнүүдэд сурсан мэдсэнээ зааж сурган энэхүү ажлыг 330 гаруй суманд буюу улсын хэмжээнд хийх хариуцлагатай ажлыг гүйцэтгэнэ. ГЗБГЗЗГ бүх салбарын өгөгдөл, мэдээг агуулсан Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг Монгол улсад байгуулж энэ суурь мэдээллээ бүх салбарт анхдагч материал болгон ашиглуулахаар зорин ажиллаж байгаагийн нэг тод жишээ нь орон зайн суурь мэдээг аймаг, орон нутагт үүссэн аливаа онцгой байдлын үед ашиглан малчид, иргэдийг болзошгүй аюулаас авран хамгаалах оновчтой төлөвлөлт, шийдвэр гаргах нөхцөл бүрдэх юм” гэж онцоллоо. 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 160.6 мянган малчин өрхөд 61.5 сая толгой мал тоологдсон бөгөөд онцгой байдлын үед ашиглах мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж байгаа нь цаашдаа аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн, малын хохирол багатай даван туулах нөхцлийг бүрдүүлж байна. Гамшгийн үед шуурхай мэдээллээр хангах зориулалттай орон зайн суурь мэдээллийг бүрдүүлэхэд ашиглах 48 сая төгрөгийн үнэ бүхий компьютер, тоног төхөөрөмжийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 21 аймгийн Онцгой байдлын газарт өглөө. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР