2017 ОНД “ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТОД АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА


2017 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Улсын бүртгэлийн газартай хамтран сумдын газрын даамлуудад сургалт зохион байгууллаа. Сургалтаар ГЗБ,ГЗЗГазрын ГЗБайгуулалтын хэлтэсийн ахлах мэргэжилтэн Н.Мөнхөө “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт хийж, үр дүнг үнэлэх” талаар, газар зохион байгуулалтын хэлтэсийн мэргэжилтэн С.Энх-Эрдэнэ “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн асуудал” сэдвээр, геодези зураг зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн В.Отгонбаяр “Орон нутгийн хэмжээнд хийгдэх геодези зураг зүйн зйл ажиллагаа”, орон зайн мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Оргил “Орон зхйн өгөгдлийн дэд бүтэц байгууллагын мэдээллийн технологи”, Эд хөрөнгийн бүртгэлийн тасгийн дарга Ш.Батсүх “Эд хөрөнгийн бүртгэлийн талаар” зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.