Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтанд урьж байна
Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны А/86 тоот захирамжаар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 22-ны хугацаанд доорх байршлуудад газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Төсөл хүлээн авах: Төв аймаг Сэргэлэн сум ЗДТГ-ын Нэг цэгийн үйлчилгээ Газрын даамал
Төсөл ирүүлэх хугацаа: 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цаг хүртэл
Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн, ААН, байгууллага 2017 оны 05-р сарын 22-ны дотор Сэргэлэн сумын газрын даамалд битүүмжилсэн төслийг хүлээлгэн өгнө. Төсөл нь дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байна.
- “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан байх
- Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, ажил үйлчилгээний чиглэлд нийцсэн байх
- Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
- Дэд бүтцийг бий болгох төлөвлөлт /зураглал зардлын тооцоо/
- Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар болон удирдлагын иргэний үнэмлэхний хуулбар
- Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.6-д зааснаар 100141700941 тоот дансанд тэмдэгтийн хураамж 12500 төгрөг төлнө.
Төсөл сонгон шалгаруулалт: Төсөл сонгон шалгаруулалтыг “Газар эзэмших, ашиглах төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу ажлын 5 өдөрт багтаан зохион байгуулна.
Холбоо барих утас: 96683596