Шинэ суурьшлын бүсийн орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний" ажилд хяналт тавьж ажиллалаа
2023-09-07
Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын захиалгаар хийгдэж буй "Шинэ суурьшлын бүсийн орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний" ажилд 2023.09.06-ны өдөр захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэлээ.
Байршил: Зуунмод сум 1-р баг 1000 айлын орон сууцны хорооллын баруун урд талд
Гүйцэтгэгч : "И ЖИ ӨҮ" ХХК
Зураг төсөл зохиогч: "Бат Энд Амар"ХХК
Захиалагч: Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Барилгын ажил гүйцэтгэх хугацаа: 2022-2024
Хөрөнгө оруулалт : Улсын төсөв
Гэрээний дүн: 9396,0 сая төг
Төлөвлөлт : 700 айлын нийтийн орон сууц, 100 айлын амины орон сууц, цэцэрлэг, үйлчилгээний барилга байгууламж төлөвлөгдсөн ба авто зам, талбай, спорт, тоглоомын талбай, ногоон байгууламж зэргийг хот байгуулалтын норм стандартын дагуу төлөвлөсөн.
Хийгдсэн ажил : Гадна ариутгах татуургын 1,8 км шугам, дулаан болон цэвэр ус хангамжийн 400 м шугам, 3 КТПН суурь, 1 ус дулаан дамжуулахын суурийн ажил хийгдэж дууссан.
Санал асуулга