УЛСЫН ХЭМЖЭЭНД 3,4 САЯ ГА ГАЗАРТ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2023-09-21
Газар, зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхгэрэл:
Өнөөдөр Монгол улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн 6 ангиллын 4.9 сая га газарт хохирол учирсан. Үүнээс 1.5 сая га газарт нөхөн сэргээлт хийсэн байна. Газрын мониторингийн цахим системд доройтсон газрын мэдээллийн санг үүсгэж, хөрсний дээж авсан цэгийн мэдээллийг олон нийтэд ил тод харагддаг байдлаар зохион байгууллаа. Цаашид газар ашиглалтаас үүсэх нөлөөллийг тогтоох байнгын ажиглалт судалгаа хийх зорилгоор мониторингийн цэгийг өтгөрүүлэх, дундын мэдээллийн санг үүсгэж салбар дундын зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр ажиллана.
Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР