АЙМГИЙН УРГАЦЫН ШТАБЫН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД БАЯНХАНГАЙ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.
2023-10-09







Төв аймаг энэ онд үр тариа 70 мянган га-аас 91 мянган тн, улаанбуудай 60.5 мянган га-аас 78.7 мянган тн, төмс 10.2 мянган га-аас 123.2 мянган тн, хүнсний ногоо 2.0 мянган га-аас 26.5 мянган тн, тэжээлийн ургамал 25 мянган га-аас 75.0 мянган тн ургац хурааж авахаар төлөвлөсөн.
Сумын өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, сумын штабын ажилтай танилцах, ургацын мэдээний үнэн зөв байдалд хяналт тавих, дараа жил тарих үрийн нөөц бүрдүүлэх, удирдлага арга зүйгээр хангах, зөвлөн туслах зорилгоор ургац хураалтын явцтай газар дээр нь танилцан ажиллаж байна.
Санал асуулга