ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-02-08
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны бүртгэл санхүүгийн ажилтануудад зориулсан хамтарсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтын хүрээнд:
✅2022 оны санхүүгийн тайлан нэгтгэх
✅Нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн тайлагналтанд орох өөрчлөлт, нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг шинэчлэн боловсруулах
✅Төрийн өмчийг олж бэлтгэх, бүртгэх, тайлагнах
✅Санхүүгийн программ хангамжийн шинэчлэх нь зэрэг сэдвийг авч хэлэлцлээ. Сургалтанд:
✅Санхүүгийн тооцоолох групп
✅Сангийн яамны ахлах мэргэжилтэн Г.Дайриймаа
✅Нягтлан бодох бүртгэлийн хөгжүүлэх сангийн тэргүүн Р.Батжаргал
✅Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар
✅Мэргэжилтэн Р.Ширчинням нар оролцлоо.
Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР