АТГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАВ

2019-11-04

Авлигатай тэмцэх газраас хуулиар хүлээсэн чиг үүргийн талаар болон сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Мөн авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэхэд иргэдийн үүрэг оролцоог таниулах, шударга ёсыг тогтооход олон нийт яаж оролцох, хэрхэн хяналт тавих, авлигатай тэмцэх арга замын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр иргэдийн санал хүсэлтийг сонсож, тэдэнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож “Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдэвт уулзалт болон “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг аймгийн “Монгол туургатан театр”-т зохион байгуулсан юм. Өдөрлөгийн хүрээнд иргэдийн санал, хүсэлтийг сонсож, танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

Мөн авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утас ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл өгч, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт болон 2018-2019 онд Авлигатай тэмцэх газраас Төв аймагт хүргүүлсэн” Зөвлөмж”-ийн биелэлттэй танилцаж Худалдан авах ажиллагаа, төсөв санхүү, хүний нөөцийн чиглэлээр хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллав. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Төв аймагт ажиллахдаа 180 гаруй төрийн албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомж, авлигатай тэмцэх үйл ажиллагаа, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, авлигын гэмт хэрэг, зөрчлийн талаарх тусгай сэдэвчилсэн сургалтыг мөн зохион байгууллаа.

 

 

 

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР