Улсын тусгай хэрэгцээнд олгосон 12031 га газрын асуудлыг орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөн шийдвэрлэж чадлаа.

2019-05-02

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 456 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулахтай холбоотой Төв аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг уламжилсны дагуу НЗД-ын 2017 оны А/890 дүгээр захирамжаар байгуулагдсан ХЕМ-ээр ахлуулсан Монгол наадам цогцолбор /ОНӨТҮГ/-ын хамаарал бүхий улсын тусгай хэрэгцээний газрын давхцлын асуудлыг 2 жилийн хугацаанд судалж, ажилласны дүнд үр дүнд СХД-ийн нутагт дэвсгэрт хамаарах 551 га газрыг гэрчилгээжүүлсэн Тѳв аймгийн нутаг дэвсгэрт хамаарах улсын тусгай хэрэгцээнд олгосон 12031 га газрын асуудлыг орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөн шийдвэрлэж чадлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Төв аймгийн засаг дарга Ж.Батжаргал, Аргалант сумын Засаг дарга Б.Батжаргал, УБЗАА-ны Аудит дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа, Монгол наадам цогцолборын дарга Д.Хатанбаатар, Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн дарга Ч.Рэгзмаа, АЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, Газрын албаны дарга М.Отгонбат, Аргалант сумын газрын даамал О.Эрдэнэчулуун нар Төв аймгийн Засаг даргын тамгын газар хуралдаж тус асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ.

 

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР