ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ АЖИЛ ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-11-20

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн  түвшинг үнэлэх ажил улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны салбар зөвлөлийн ажлын хэсэг Төв аймагт ажиллалаа. Төв аймгийн хэмжээнд 221 төрийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 5495 албан хаагчтай.  Төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх сорилын болон ярилцлагын шалгалтанд эхний ээлжинд Зуунмод сумын төрийн захиргааны 263 албан хаагч хамрагдсан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үлдсэн сумдад зохион байгуулагдах юм.  

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР