ТӨВ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 45 АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2018-11-23

Монгол улс анхны үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 94 жилийн ойн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр үарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг тус тус үндэслэн, Төрийн албаны тухай хуулийн 10, 15, 16, 17, 18 дугаар зүйлд тавигдсан шаардлага, нөхцөл болзлыг хангаж, төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэн, улмаар тухайн албан тушаалд туршилтын хугацаанд ажиллахдаа төрийн албан хаагчийн зорилго, зорилт, чиг үүргээ мэргэжил ур чадварын зохих түвшинд амжилттай гүйцэтгэж байгаа нийт 45 албан хаагчаар “Төрийн албан хаагчийн тангараг” өргүүллээ.

Мөн Аймгийн Засаг даргын шагналын журмын дагуу 2016 оноос эхлэн “Залуу боловсон хүчнийг төрийн албаны стандартыг чанд мөрдөхөд сурган дадлагажуулж, ажлын туршлага ёс зүйн хүмүүжил олгох замаар мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Төв аймгийн төр захиргааны байгууллагад ажиллаж байсан болон ажиллаж байгаа ахмад ажилтныг “Алтан дэвтэр”-т алдаршуулж, Алтан хуудас олгож эхэлсэн. Энэ жилийн “Алтан хуудас”-ыг төр захиргааны ахмад ажилтан З.Намнансүрэнд гардуулан өгсөн юм.

Энэ үеэр Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 94 жилийн ойг тохиолдуулан төрийн албанд үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг Төрийн болон аймгийн шагналаар шагнаж, урамшууллаа. Үүнд:

“Алтан гадас одон”-оор

Г.Эрдэнэбат /Аймгийн ГХБХБГазрын удирдлагын хэлтсийн дарга/

Аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух”-аар

Л. Ариунзаяа /Аймгийн ЗДТГ-ын Хууль , эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн/

М.Болдбаяр /Аймгийн ХХААГазрын малын эмч/

Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр

Ц.Ариунбаяр /Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга/

Б.Ганхуяг /Аймгийн ИТХ-ын ажлын албаны орон нутаг хариуцсан мэргэжилтэн/

Б.Одончимэг /Аймгийн төсвийн нягтлан бодогч/

Х.Түвшинжаргал /Аймгийн ХХААГазрын үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга/

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР