"Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит шилжин явах цом-2018" спортын арга хэмжээ зохион байгуулагдаж эхэллээ

2018-04-26

  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит шилжин явах цом - 2018”-ын төлөөх спортын тэмцээнийг шатар, 100 буудалд даам, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисний төрлөөр 2018.04.27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

       “Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит шилжин явах цом - 2018” тэмцээнд нийт 15 байгууллагын баг тамирчид оролцож, оюун ухаан, авхаалж самбаа, спортын ур чадвараа сорин өрсөлдөнө.

       Тэмцээнд оролцож буй багууд:

  1. Барилга, хот байгуулалтын яам
  2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
  3. Иргэний нисэхийн ерөнхий газар
  4. Барилгын хөгжлийн төв
  5. Төрийн орон сууцны корпораци
  6. Нийслэлийн газрын алба
  7. Нийслэлийн дүүргүүдийн газрын алба
  8. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар
  9. Баруун бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
  10. Зүүн бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
  11. Төвийн бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
  12. Хангайн бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
  13. Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
  14. Геодези, фотограмметр зураг зүйн холбоо
  15. Газрын менежментийн чөлөөт холбоо

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР