Хариуцлагатай газрын харилцаа нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа

2018-04-25

Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Газрын харилцааны ажилтны өдрийг угтсан “Хариуцлагатай газрын харилцаа” сэдэвт газрын багц хуулийг сурталчлах, барилга хот байгуулалтын чиглэлээр өдөрлөгийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Зуунмод суманд “Нэгдсэн үйлчилгээний төв”-д зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга М.Отгонбат үг хэллээ. Өдөрлөгт Аргалант, Алтанбулаг, Баян, Баян-Өнжүүл, Баяндэлгэр, Борнуур, Баянхангай, Өндөрширээт, Сэргэлэн, Зуунмод, Жаргалант, Лүн, гэсэн нийт 12 сумын  газрын даамлууд оролцлоо. Өдөрлөгт Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Алтансүх “Аймгийн хэмжээн хийгдэх хөрөнгө оруулат шинээр баригдах барилга байгууламжууд болон Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө түүний хэрэгжилтийн талаар”,   Инженер хайгуул, фотомониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Насанжаргал “Газрын тухай хууль, Газар өмчлөлийн тухай хуулийн талаар”, Газар зохион байгуулалт төлөвлөлт, өмчлөл хариуцсан мэргэжилтэн Б.Батбаяр “Сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г иргэдэд мэдээлэл хийж танилцууллаа.

Өдөрлөгөөр дараах ажлууд хийгдлээ. Үүнд:

  • Газрын тухай багц хуулийг сурталчлах, гарын авлага мэдээллийг иргэдэд  тарааж, газрын харилцаа, барилгын чиглэлээр иргэдээс асуусан асуулт санал, хүсэлтэд  заавар зөвлөгөөг 800 иргэдэд өгч үйлчилсэн.
  • Газар өмчлөлийн лавлагааг 250 иргэнд гаргаж өгсөн.
  • Зуунмод сумын харьяат 228 иргэний өргөдлийг Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 12 суманд хүлээн авсан.
  • Зуунмод суманд газрын кадастрын үйлчилгээ үзүүлдэг  Төвт үнэлгээ” ХХК,  “Төв тэгш хэм” ХХК-ууд үйлчилгээний төлбөрөө 30 % -аар  хямдруулан 125 иргэний газрын кадастрыг хийж, сумын зорилтод бүлгийн 54 иргэнд үнэ төлбөргүй газрын кадастрын үйлчилгээ үзүүлсэн.
Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР