АЙМГИЙН ИТХ-ЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

2017-12-04

Төв аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдаан яг одоо 75%-ийн ирцтэйгээр ЗДТГ-ын Хурлын танхимд хуралдаж байна. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
1. Аймгийн 2017 оны төсвийн тодотгол боловсруулсан тухай
2. Аймгийн 2018 оны төсвийн төсөл боловсруулсан тухай
3. Иргэнд 2018 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил тогтоох тухай
4. Сумдын хилийн цэсийг тодотгон, хилийн цэсийн зураг батлуулах санал уламжлах тухай
5. Шинжлэх ухаан технологийн сорил туришилтын талбайг улсын тусгай хэрэгцээнд авахад санал өгөх шийдвэрийн төсөл боловсруулсан тухай
6. Аймгийн ИТХ-ын 2017 оны тайлангийн мэдээлэл гэсэн 6 асуудлыг хэлэлцэнэ. Хуралдааныг “Төв” телевиз аймгийн хэмжээнд шууд дамжуулж байна.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР